Харин нэг хэсэг мартагдаад байсан их хэмжээний мөнгөн торгуулийн асуудлыг О.Магнай ШӨХТГ-ын даргаар томилогдсон даруйдаа хөндөж, эргүүлэн олны анхааралд авчирсан юм. Тэрбээр албан тушаалаа хүлээж авсныхаа дараа 17 тэрбумын торгуулийг хүчингүй болгосон экс удирдлага Б.Лхагва нарын хүмүүсийг шалгуулахаар АТГ-т хандаад байв. Түүний гомдлын дагуу АТГ-аас энэ хэргийг судалж үзээд Эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлтэй хэмээн хавтаст хэрэг нээн шалгаж эхэлсэн байгаа. Харин өнөөдөр болсон ШӨХТГ-ын шинээр томилогдсон Удирдах зөвлөлийн гишүүд анхны хуралдаанаараа өмнөх удирдлагуудын хүчингүй болгоод байсан нефьт импортлогчдод “хаягласан” 17 тэрбумын торгуулийг эргэн төлүүлэх шийдвэр гаргажээ.
17 тэрбумын торгуулийг үндэслэлгүйгээр цуцалсан хэрэгт сэжигтнээр татагдаад буй албан тушаалтнууд нь ШӨХТГ-ын дарга асан Б.Лхагва, зөвлөлийн орон тооны гишүүн С.Ганбаатар, хуучнаар ХХААЯ-ны Стратеги төлөвлөлт бодлогын газрын орлогч Б.Алтанцэцэг, Сангийн яамны Санхүү эдийн засгийн бодлогын дарга Б.Батбаяр, ЭБЭХЯ-ны Түлшний бодлогын дарга А.Эрдэнэпүрэв, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн үндэсний холбооны гүйцэтгэх захирал М.Ганжолоо нарын хүмүүс байгаа юм.
- Газрын тосны бүтээгдэхүүн импортлон борлуулагч нарт ногдуулсан 17 тэрбум 294 сая төгрөгийн торгуулийг төлүүлэх тухай
Өрсөлдөөний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6, 16.8 дахь заалт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дүрмийн 4 дүгээрзүйлийн 4,2 дахь заалтыг тус тус үндэслэн тогтоохнь:
- Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2012 оны 04 сарын 10-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
- Тус газрынбайцаагчийн 2012 оны 1 дүгээрсарын 13-ны өдрийн 5/04 тоот дүгнэлт, 0000033, 0000804, 0000806, 0000807, 0000809, 0000810, 0000811, 0000812 тоот шийдвэрүүдийг тус тус хэвээр үлдээсүгэй.
НИК ХХК, Магнай трейд ХХК, Сод Монгол групп ХХК, Жаст Ойл ХХК, Шунхлай трейдинг ХХК, Ойн бирж ХХК, Петро жамп ХХК, М-Ойлгрупп ХХК-иуд 2012 оны 1 дүгээр сарын 6-наас 9-ны хооронд 235-260 төгрөгөөр нэмсэн нь Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиудад нийцэж байгаа эсэхийг шалгаад үндэслэлгүй байна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл үгсэн хуйвалдаж, үнээ нэмсэн хэргийг дахин сэргээхээр боллоо.