logo
Кейт Миддлтон болон ханхүү Уильям нар хүүхэдтэй болно

Кейт Миддлтон болон ханхүү Уильям нар хүүхэдтэй болно

2012/12/04
Кембрижийн гүнгийн хатан Кейт Миддлтон болон түүний нөхөр ханхүү Уильям нар хүүхэдтэй болно гэдгийг албан ёсоор баталлаа. Энэ тухай мэдээллийг Букингемийн ордноос тараажээ. Өнгөрсөн даваа гаригийн орой гүнгийн хатан гэнэт бөөлжиж хордсон болов уу гэмээр оноштой эмнэлэгт хэвтсэн байна. Түүнийг хэдэн хоногийн турш эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх бололтой.

Шинэ мэдээг Английн Ерөнхий сайд Дэвид Кэмерон тун баяртайгаар хүлээн авсан бөгөөд гэр бүлийн хосуудад баяр хүргээд “Би ийм мэдээг дуулаад ихэд баярлалаа. Кембрижийн гүн болон түүний гэргий нар хүүхэдтэй болно. Тэд үнэхээр сайхан эцэг эх  болно гэж бодож байна” хэмээжээ.

Хааны гэр бүл төдийгүй Миддлтоны гэр бүлийнхэн ч энэ мэдээг ихэд баярлан угтан авсан байна. Шинээр мэндлэх хүүхэд хүү ч бай, охин ч бай хаан ширээг өвлөн авах гурав дахь хүн болно. Хатан хаан Елизаветагийн шууд залгамжлагч нь түүний ууган хүү Чарльз билээ. Харин түүний дараа ханхүү Уильям, харин одоо удахгүй төрөх хүүхэд гуравт бичигдэх нь.

Кейт болон Уильям нарын хурим 2011 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр болсон бөгөөд сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэлд Кейт хөл хүндтэй болсон гэх материал байнга нийтлэгдэх болсон юм. Гүнгийн хатны гаднах төрх сүүлийн үед өөрчлөгдсөн гэж зохиогчид нь үзжээ. Уильям ч мөн өөрчлөгдөж нэлээд бодлогоширсон байх болсон гэнэ. Нэгэн арга хэмжээний үеэр түүнд шүтэн бишрэгчдээс боодолтой юм дамжуулсан аж. Дотроос нь хүүхдийн өмд гарч ирсэн байна. Хариуд нь Уильям “Баярлалаа, надад энэ хэрэгтэй шүү” гэж ялдамхнаар инээмсэглэн хэлсэн гэдэг.

Т.Бүрэн
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш