Монголын Ширээний Теннисний Холбооны лигийн долоо дахь тэмцээн эхэллээ. Энэ жилийн лигийн тэмцээн холимог багийн системээр зохиогдох юм. Тус тэмцээнд найман багийн 50 гаруй тамирчин оролцож байна.
Багууд хоёр тойрог тоглож, нийлбэр дүнгээр эхний дөрвөн байр эзлүүлнэ. Хагас шигшээд шалгарсан баг цааш хасагдах системээр тоглон лигийн аварга баг тодрох учиртай.
Тус тэмцээний эхний тоглолтод “АПУ-Фрутта”, “Петровис” багийг 6:3-аар, “ТөмөрТранс”, “Баянзүрх” багийг 5:4-өөр, “Өег”, “Бласт” багийг 5:4- өөр, “Хасу Мегаватт”, “Time Out” багийг 6:3-ын харьцаагаар тус тус хожоод байна.
Энэ жилийн тэмцээний онцлог нь тамирчдыг хожлоор нь оноо өгөх журмаар шинэ рейтинг тогтоох гэнэ. Харин эхний гурван тоглолтын дараа “АПУ-Фрутта”, “ХасуМегаватт”, “Өег” багууд тус бүр гурван хожилтой явна. Мөн “Төмөрт транс” баг хоёр хожил нэг хожигдолтойгоор тэдний араас нэхэж байгаа бол “TimeOut” нэг хожил хоёр хожигдолтой байгаа юм.
“Бласт, Бридж Констракшн”, “Петровис” багууд хараахан хожил аваагүй байна. Өмнөх жилийн лигийн тэмцээнүүд “АПУ-Фрутта” баг гурван удаа, “Грандфин”, “ӨЕГ” багууд тус бүр нэг удаа түрүүлжээ. Долоо хоног бүрийн баасан, ням гаригиудад “Оч” клубт тэмцээн үргэлжилнэ.
Д.Жавхлан