Тамхи татах уушгинд муу гэдгийг бид сайн мэднэ. Гэвч тамхи нь санаанд оромгүй өвчинд нэрвэгдэх эрсдэлийг хүртэл нэмэгдүүлдэг хэмээх дүгнэлт ар араасаа гарах болсон. Английн эрдэмтэд бөөрний хавдартай 845 өвчтөнд судалгаа хийсний үр дүнд тамхи татах нь энэ өвчнөөр өвчлөх магадлал 1.5 дахин нэмэгдүүлдгийг олж тогтоожээ. Өмнө нь тамхи татаж байгаад хаясан хүн ч энэ эрсдлийн бүлэгт хамаарна.
Гэтэл Америкийн бөөрний эмч нарын холбооноос тамхи мөн түрүү булчирхайн хавдар үүсгэхэд нөлөөлдгийг тогтоожээ. Тэгэхээр бид эрүүл байя гэвэл тамхийг анхнаас нь татахгүй байх хэрэгтэй болж таарч байна. Удаан хугацаагаар тамхи татсан эмэгтэйчүүд уушги, гэдэс, хөхний хорт хавдраар өвчлөх магадлал тун өндөр байдгийг судлаачид туршилтаар баталлаа.
Тамхи огт татдаггүй эмэгтэйчүүдтэй харьцуулахад тамхичдад хөхний хавдрын эрсдэл 60 хувиар илүү байжээ. Тодруулбал 15-35 жил тамхи татсан эмэгтэйчүүд энэ эрсдэлтэй бүлэгг хамаарна. Харин 15-аас доош жил тамхи татсан эмэгтэйчүүдэд энэ эрсдэл бага байсан аж. Уушгины хавдар тусах магадлал дээрх эрсдэлтэй бүлгийн эмэгтэйчүүдэд тамхигүйчүүдээс 13 дахин өндөр байв. Ялангуяа эцэг, эхийнх нь хэн нэгэн хорт хавдраар өвчилж байсан бол тамхи удамшиж ирсэн тэр эрсдлийг улам өндөр болгох аюултайг судлаачид анхааруулжээ. Нэгэнт хэвшил болсон муу зуршлыг хаях амаргүй. Гэхдээ тамхитай хийх тэмцлийг арай хялбар болгох арга бий. Энгийн энэ аргуудаас танилцуулъя.
Гаа хэрэглэ
Гаатай бохь зажил. Эсвэл гаатай чихэр, цэвэр гаа хүлх. Амны хөндийн сэнгэнэсэн үнэр амт тархинд мэдээлэл дамжуулан, тамхи үгүйлэх таны рефлексийг дарна.
Ус уу
Гэхдээ удаанаар. Аяга усыг бага багаар балган, яаралгүй уу. Тамхи нэхэх хорхойг угааж алга болгоно. Аяга ус уугаад дуусахад ямар ч байсан тамхи татмаар байгаа оволзсон их хүсэл чинь дарагдсан байх болно.
Бохь зажил
Сэнгэнэсэн сайхан амт амны хөндийг цэвэр байлгахаас гадна завгүй байлгана.
/Нийслэл таймс/