logo
С.Баярцогт хэзээ эр хүн болох вэ?

С.Баярцогт хэзээ эр хүн болох вэ?

2012/12/05
25 насандаа төрийн түшээ болж Монголын хамгийн залуу парламентчаар тодорч байсан С.Баярцогт гишүүн өдгөө хал үзэж халуун чулуу долоосон улс төрч.

Нас сүүдэр 40 гарч яваа, эр хүний хувьд ид гялалзаж яваа мань эрийг бас л нас залуу, цус шингэн байна байна гэж МАН-ын ахмадууд зэмлэдэгэрээ зэмлэв. С.Баярцогт гишүүн “20-той байхад чичлээд байдаг, 40-тай байхад бас чичлээд байх юм. Тэгээд хэзээ чичлэхээ болих юм.” гэж ундууцахад “60 хүрсэн хойно чинь эр хүн боллоо гэж үзнэ” хэмээн Ц.Нямдорж гишүүн хариу барив. Тэгэхээр С.Баярцогт гишүүн 20 жилийн дараа л сая л нэг эр хүн болох нь.

 

Эх сурвалж: "Монголын нэг өдөр"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш