logo
Аз жаргалын дуу зовлон дагуулах шахжээ

Аз жаргалын дуу зовлон дагуулах шахжээ

2012/12/05
“Номин талст” хамтлагийн дуучин Хаянаа, мисс Гантогоо хоёр хамтран “Аз жаргалын дуу” нэртэй сайхан дуу дуулж, энэ дуу нэг хэсэгтээ л хит болж байсан цаг саяхан.
Орсон бороон дуслууд гэзгийг чинь гоёсон
 Охин чинээ инээдэнд би хязгааргүй дуртай
Надад өгсөн энэ хайр чинь сэтгэлд минь эгшиглэнэ.
Намайг үнссэн уруул чинь санаанаас хэзээч гарамгүй.
Ийм сайхан хорвоогийн дууг битгий зогсоогооч
Ийм сайхан ертөнцийн жаргалыг дуулья даа
Ийм сайхан хайрын дууг хоёулаа дуулья даа.

Ийм сайхан жаргалыг дуулья гэсэн халуун дулаан үгтэй дуу залуучуудыг байлдан дагуулж, хаа сайгүй цацагддаг байлаа. Харамсалтай нь “Аз жаргалын дуу” нэртэй энэ дууны клипны зураг авалтын дараа дуучин Хаянаагийн эхнэр мисс Гантогоотой нөхрөө хардан бөөн хэрүүл шуугиан дэгдээж, гэр бүлээ хүртэл цуцлуулна хэмээн хэл ам татлажээ. Үүнээс болж мисс Гантогоо дуу дуулах хүслээ бүрмөсөн орхисон гэнэ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш