Хөгжмийн зохиолч Ангирмаагийн хамгийн том бизнес бол яах аргагүй “Киви” хамтлаг. Дуулахаасаа илүүтэйгээр тайчих шахдаг “Киви” хамтлаг олон жил Ангирмаагийн гэрээнд хавчигдаж, хүнтэй ч суух эрхгүй амьдарч байгаа. Тэгвэл сүүлийн үед тус хамтлаг тарах тухай яриа гарч, хамтлагийн ахлагч Ука бие даасан уран бүтээлийнхээ “I am in love” нэртэй цомог гаргаж, ганцаарчилсан тоглолтоо хийхээр ажиллаж байна. Тэр ч бүү хэл дуучин бүсгүй “UKA.MN” нэртэй сайт гаргаж, хувийнхаа сайтыг өөрийнхөө дуугаар чимэх болжээ. “Киви” хамтлагийн продюсер Б.Ангирмаа “Манай хамтлаг тарахгүй” хэмээн мэдэгдэж байгаа ч Ука ганцаараа ажиллахыг эрхмэлж, олон жил дагасан багшийгаа айлгаж байна.