logo
Мөнгө тараасан туслахуудад торгууль ногдуулжээ

Мөнгө тараасан туслахуудад торгууль ногдуулжээ

2012/12/06
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Т.Гансүх, Я.Лхагва, Н.Жамсран нарт холбогдох эрүүгийн хэргийн Баянгол дүүргийн шүүх өчигдөр хянан хэлэлцжээ.
Энэ хэргийн тухайд шүүгдэгч Т.Гансүх, Я.Лхагва, Н.Жамсран нар нь бүлэглэн 2012 оны УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрогт буюу Увс аймагт МАН-аас нэр дэвшигч Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын сонгуулийн сурталчилгаанд ажиллах явцдаа 2012 оны зургадугаар сарын 22-ны өдөр Увс аймаг, Тариалан сум, Бургастай багын найман иргэнд “Нэр дэвшигч Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг дэмжээрэй, тэдний төлөө саналаа өгөөрэй” гэж түрээсийн гэрээ хийх байдлаар хүн тус бүрт 100.000 төгрөг, нийт 800.000 төгрөг тарааж, “иргэний сонгох эрхээ хэрэгжүүлэхэд нь санал худалдаж авах аргаар саад хийсэн” гэсэн гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн. Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 130.2 дахь хэсэгт зааснаар  тэдэнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгуулийн ял оногдуулсан байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш