Өнгөрсөн жил миний нэг танил согтуудаа хүнтэй маргаснаас болж, хэрүүл зарга үүсгэж хэдэн сар хоригдож байсан юм. Урьдчилан хорихоос гарсаны дараа төрийн албанд ажилд орох гэсэн ч гайтай цагдаагийн тодорхойлолт нэхсэн байгаа юм.
Цагдаагийн тодорхойлолт дээр урьдчилан хоригдож байсан, согтуугаар хүн зодсон хэрэгт орсон гэсэн зүйлийг дурайтал бичээд өгөхөөр өнөөх байгууллага нь энэ яаж ч мэдэх нөхөр байна гэж үзээд ажилд авахаас цааргалж байсан тохиолдол нэг биш нэлээд хэдэн удаа давтагдаж байсан юм. Аргаа бараад танил талаа бараадаж, хэсгийн цагдаагаа хахуульдаж байж нэг ажилд орж байсан санагдаж байна. Энэ мэт жишээ олон ч хүний амьдралд тохиолдож байсан нь мэдээж.
Тэр тодорхойлолтыг нь олж авахын тулд өдөржин дугаарлаж зогсоод эцэс сүүлд нь 1000 төгрөг төлж байж хэрэгт холбогдож байсан, байгаагүй гэх алгын чинээ дөрвөлжин цаас олж авна. Эмнэлгийн тодорхойлолт, цагдаагийн тодорхойлолт, амьдардаг дүүрэг, хорооны тодорхойлолт, хуучин ажиллаж байсан газраасаа тодорхойлолт гээд чаддаг мэддэг ажлаа хийхийн тулд утгагүй олон цаас цуглуулсаар залхаж байсан хүмүүс маш олон бий. Тодорхойлолтыг ганцхан төрийн албан хаагч болоход гаргаж өгдөг байсан бол сүүлийн жилүүдэд хувийн хэвшил, дэлгүүрийн худалдагч гээд эрх мэдэлтэй, ажил олгодог бүхэн нэхдэг болчихоод байгаа. Харин сүүлийн үед дуулдаж байгаа нэг таатай мэдээлэл бол энэ олон тодорхойлолтыг байхгүй болгох асуудал юм. Тодруулбал, цагдаагийн тодорхойлолт өгөх ажлыг зогсоох юм гэнэ.
Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн олон томоохон ажлын дэргэд анхаарал татахгүй асуудал юм шиг боловч эх захаа алдсан олон тодорхойлолтоос залхаад байсан иргэдэд хамгийн чухал хэрэгтэй ажлын нэг бол яах аргагүй энэ мөн гэдэгтэй санал нэгдэж байна. Х.Тэмүүжин сайд “Хэрвээ тэр хүнийг гэмт хэрэгт холбогдсон үгүйг заавал мэдэх шаардлагатай бол цахим хуудсаар шалгадаг болгоно” гэжээ. Мэдээж шийдвэр гаргахаасаа өмнө иргэдээс санал асуулга авах юм байна. Түүний дараа эцэслэн шийдэх юм билээ. Иргэд хоёр гараа өргөөд дэмжих нь мэдээж. Алгын чинээхэн цаасны төлөө бүтэн өдрийн ажлаа барж, бага хэмжээний ял авсаныхаа төлөө насаараа гэмтэн мэт харагдаж, ах дүү, амраг садан, ажлынхандаа гэмт хэрэгтэн гэж цоллуулж, огт хэрэг хийгээгүй гэж бичүүлэхийн төлөө цагдаа ахад авлига өгөх нь мэдээж хүний эрх зөрчсөн ноцтой асуудал.
Бид хувь хүнийхээ эрхийг зөрчүүлж өчнөөн жил явсан мөртлөө энэ асуудлыг олж харж, үүний төлөө тэмцэж байгаагүй нь харамсалтай. Тэгээд цахим мэдээллийн сан дэлхий дахинд хөгжиж, энэ бүхэнтэй хөл нийлүүлэн алхаж байгаа бидэнд элдэв янзын цаастай зууралдаж байх шаардлага байхгүй л болов уу. Эрүүл мэнд, өмнө ажиллаж байсан гээд элдэв янзын тодорхойлолтыг хөгжингүй орнууд шиг нууцлалтайгаар интернэтэд байрлуулчихвал өдрийн ажлаа барж явах шаардлагагүй болно гэдгийг шинэчлэл хийх гээд байгаа салбарын удирдлагуудад дуулгамаар байна.
Цагдаагийн тодорхойлолт гэдэг зүйл байхгүй болчихоор мэдээж олон жил суучихаад гарч ирсэн, онц хүнд гэмт хэрэгтэн өөрийгөө нуух тохиолдол гарч болох ч цахим хуудсаар шалгачихдаг болчих юм гэдгийг олж харсан Х.Тэмүүжин сайдад талархмаар байна. Бага зэргийн алдаа хийж хөнгөхөн шийтгэл ногдуулж байсан хувь хүнийхийг бус онц хүнд гэмт хэрэгтний тухай мэдээллийг нэг бүрчлэн интернэтэд байрлуулчихсан, цагдаагийн ажилтнууд түүнийг нь хараад мэдээллийг өгдөг дүр зургийг барууны киноноос зөндөө л олон харж байсан шүү дээ. Бид яагаад тэр хөгжил рүү алхаж болохгүй гэж.
Б.Өнөртогтох