logo
ОХУ-ын хил зөрчигчдийг үйлдэл дээр нь барьжээ

ОХУ-ын хил зөрчигчдийг үйлдэл дээр нь барьжээ

2011/07/19
Сэлэнгэ аймгийн Түшиг сумын хилийн хэсгээр долдугаар сарын 16-ны шөнийн 01.50 цагийн орчим Монгол Улсын талаас ОХУ-ын тал руу морин уналгатай гурван хүн улсын хилийг зөрчих үед нь хилчид саатуулах арга хэмжээ авчээ. Саатуулах ажиллагааны үеэр нэг этгээдийг саатуулж, хоёр нь зугтсан байна. 
Зугтсан этгээдүүдийг хайх хилийн эрэл зохион байгуулж, Сэлэнгэ аймгийн Зэлтэр сумын төвөөс долдугаар сарын 16-ны шөнийн 04.00 цагт саатуулсан байна. 
Уг этгээдүүд нь Монгол Улсын иргэн Ү,О,Г нар байсан бөгөөд ОХУ-ын иргэдтэй үгсэн тохирч, хууль бусаар улсын хилээр эд зүйл нэвтрүүлэх зорилготой явсан байж болзошгүй байгаа ажээ. Хилийн зөрчлийн асуудлаар хилийн төлөөлөгчийн шугамаар ОХУ-ын талтай уулзалт хийж мэдээ, мэдээлэл солилцон зөрчлийг нарийвчлан шалгаж эхэлсэн байна. Хилийн зөрчлийг газар дээр нь шалгах бүлгийг томилон илгээжээ. 
Ш.Сонор
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш