Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг арьс, шир, ноос, ноолуур, мал нядалгааны газар, түүхий эд хүлээн авах цэг, үслэгийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаа тэдгээрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал Мэргэжлийн хяналтынхны овоо хараанд онилогджээ.
Арьс шир, үслэг боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий 32 аж ахуйн нэгжийг хяналт шалгалтад хамруулах байсан ч 25 үйлдвэр хамрагдсан байна. Мөн ноос, ноолуурын 27 үйлдвэр хамрагдахаас 23, мал нядалгааны газар 14, малын гаралтай түүхий эд хүлээн авах төв 33, мал эмнэлэг, ариун цэврийн лаборатори дөрөв, мал эмнэлэгийн үйлчилгээний нэгж хоёр зэрэг газрууд шалгалтад хамрагдсан аж.
Шалгалтад хамрагдсан үйлдвэрүүдийн 20 нь дотоодын хяналтын лаборатори байгуулж, дамжлагын хяналт тавих шаардлагыг өнөөг хүртэл биелүүлээгүй байжээ. Түүгээр зогсохгүй ашиглалтын хугацаа дууссан химийн бодис аж ахуй нэгжүүдийн агуулах саванд хадгалагдах, химийн бодисын сав, баглаа боодлыг өөр зориулалтаар ахуйн хэрэгцээнд ашиглаж байгаа мөн аюултай хог хаягдлыг паспортжуулаагүй, тээвэрлэлт цуглуулалт, устгалын ажил нь зохицуулагдаагүй байсан аж.
Түүнчлэн ахуйн хог хаягдалтай хамт зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэн зориулалтын бус төвлөрсөн цэгт хаяж байгаа, нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд хор хөнөөл учруулах цаашлаад хохирлыг хэн хариуцах нь тодорхойгүй байдлыг бий болгосон байна. Шалгалтын явцад хууль зөрчин аюултай хог хаягдал буюу үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас гарах лагийг ахуйн хог хаягдалтай хамт зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэн зориулалтын бус төвлөрсөн цэгт хаясаар байгааг тогтоов.
Б.Чанцал
Эх сурвалж: Нийгмийн толь