Японы сумогийн их аварга, манай Д.Дагвадоржийг халз тулаанд дуудаад байгаа Канзи Антонио Иноки гэж хэн бэ. Тэрээр Японы Йокогамед зургаан хүүхэдтэй баяны гэр бүлд 1943 онд төрсөн. Эцэг Сэжиро Иноки нь бизнесмен, улстөрийн зүтгэлтэн Канзиг таван настай байхад нь нас барсан юм байна. Иноки Хигашида дунд сургуульд байхдаа 180 см өндөр болж, сургуулийнхаа сагсан бөмбөгийн багт тоглож байжээ. Тэр бас хөнгөн атлетикийн клубт бөөрөнцөг шидэж Йокогамын бүрэн бус дунд сургуулийн хөнгөн атлетикийн тэмцээний аварга болж байсан байна. 1957 онд дайны дараа гэр бүл нь хүнд байдалд орсноос 14 настай Иноки өвөө ээж, ах нартайгаа Бразилд цагаачилж. Тэр тэнд ч спортоо орхисонгүй буудлага, жад, зээрэнцэг шидэлтээр хичээллэж буудлага, зээрэнцэг шидэлтээр Бразилийн аварга болсон байна.
Тулааны урлагийн үе
Иноки 17 настай байхдаа тухайн үеийн алдарт тулаанч Рикозантай уулзсан байна. Тэгээд эх орондоо ирж Японы тулаанчдын ассоциацид элсчээ. Гэсэн ч тэссэнгүй АНУ-гаар хэсэг яваад 1966 онд Токиод сая Мэргэжлийн тулааны шинэ дэвжээ олж оржээ. Тухайн үедээ эндээ л Иноки жинхэнэ од байсан байна.
1972 онд тэр Японы Тулааны урлагийн шинэ үеийг үндэслэж, хамгийн эхний тулаан нь Карл Гочийн эсрэг байсан.
Дараа нь 1995 онд япон солонгосын засгийн газар хамтарч Пеньяанд дэлхийн тулаанчдын хоёр өдрийн наадам зохион байгуулав. Энд Иноки, Рик Флейн нарын тулааныг үзэхээр “Тавдугаар сарын 1” цэнгэлдэх хүрээлэнд 190 мянган хүн цугларч байсан юм.
1979 оны арваннэгдүгээр сарын 30-нд Иноки Дэлхийн зэрлэг байгалийн сангийн аварга Боб Бэклэндийг Токусиме хотноо яллаа.
Үргэлжлэлийг ЭНД-ээс уншина уу....