logo
Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүд 20 нас хүрлээ

Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүд 20 нас хүрлээ

2012/12/07
Нийслэлийн Сонгинохайрхан болон Чингэлтэй дүүргийн 20 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Сонгинохайрхан дүүрэг нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу зохион байгуулалтын өөрчлөлтөөр Улаанбаатар хотын Октябрийн райноноос өрх тусгаарласан түүхтэй. УИХ-ын 1992 оны 18-р тогтоолын дагуу Сонгинохайрхан дүүргийн ИТХ 100 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр анхны хуралдаанаа хийж, СХД-ийг байгуулах тухай тогтоолыг 1992 оны 10-р сарын 1-ний өдөр гаргасан байна.  Сонгинохайрхан дүүрэг үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн баярыг тохиолдуулан СХД-ийн удирдлагууд тус дүүрэгт ажиллаж байсан үе үеийн удирдлагууд ажилтан ажиллагсад, ахмад буурлууд болон одоо ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Мөн 20 жилийн ойн баярын хүрээнд ажил үйлс амжилт бүтээлээрээ шалгарсан шилдэг аж ахуйн нэгж байгууллага, төрийн албан хаагч, иргэдэд хүндэт медаль, Засаг даргын өргөмжлөл, дүүргийн 20 жилийн ойн медаль гардуулжээ. Мөн тус дүүргийн 20 жилийн ойн баярын хүндэтгэлийн хурал, урлагын тоглолт өнөөдөр Улсын драмын эрдмийн театрт болно. Харин Чингэлтэй дүүргийнхэн 20 жилийн ой баяраа угтан “Бүтээлч ажлын төлөвлөгөө”-г нийслэл, дүүргийн нийгэм, эдийн засгийн 2012 оны зорилттой уялдуулан нийт 77 заалттайгаар боловсруулсан байна. Дүүрэг үүсэн байгуулагдсаны 20 жилийн хүрээнд хийсэн ажил, нийгэм, эдийн засгийн зорилтын биелэлтээр ном, товхимол гарган, иргэддээ сурталчлан, 2012 оны 12 сарын 04 –ний өдөр баярын хурал, хүндэтгэлийн тоглолтыг Соёлын төв өргөөнд зохион байгуулжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш