logo
Бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөс сэргийлэх чиглэлээр сургалт боллоо

Бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөс сэргийлэх чиглэлээр сургалт боллоо

2012/12/07
ХДХВ /ДОХ/ болон Бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөс сэргийлэх “Үндэсний стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх” ажлын хүрээнд нийслэл, дүүргийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга болон удирдах ажилтнууд, гишүүдийг чадавхжуулах сургалт боллоо. Сургалтыг нийслэлийн ХДХВ/ДОХ/-оос сэргийлэх салбар зөвлөл, НЗДТГ, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Монголын улаан загалмайн нийгэмлэг, “Улаан тууз” эмнэлэг хамтран зохион байгууллаа. Манай улсад ДОХ-ын анхны тохиолдол 1992 онд  бүртгэгдсэн ба одоогоор жилд 15-20 тохиолдол бүртгэгдэх болсон нь энэ өвчний тархалт хурдацтай нэмэгдэж байгааг харуулж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш