logo
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч А.Ш.Атамбаевт бараалхлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч А.Ш.Атамбаевт бараалхлаа

2012/12/07

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч А.Ш.Атамбаевт бараалхлаа. ШХАБ-ын Засгийн газрын тэргүүнүүдийн өргөтгөсөн уулзалтыг амжилттай зохион байгуулсанд нь Ерөнхий сайд Бүгд Найрамдах Киргиз УлсынЕрөнхийлөгч А.Ш.Атамбаевт баяр хүргээд хоёр орны хооронд дипломат харилцааны тогтоосон 20 жилийн ой, мөн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн даргын хувьд ирэх оны дөрөвдүгээр сард Улаанбаатарт хотод Сайд нарын долдугаар бага хуралд эрхэмсэг ноён Ерөнхийлөгч А.Ш.Атамбаевыг оролцохыг урьсан юм.

Түүнчлэн өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн тус улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хэлэлцэж тохирсон асуудлуудыг хэрэгжүүлэхэд энэ удаагийн айлчлал чухал ач холбогдолтой болохыг тэмдэгллээ. Хоёр орны хооронд  аялал жуулчлал, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт болон  Киргиз улсын их, дээд сургуулиудад хөнгөн үйлдвэр, инженерийн мэргэжлээр боловсон хүчин бэлтгэхэд  хамтарч ажиллах сонирхлоо илэрхийлсэн юм. Мөн хоёр улс бүс нутгийн хэмжээнд амжилттай хамтран ажиллаж ирснийг онцолоод цаашид олон улсын түвшинд энэ харилцаагаа гүнзгийрүүлэх, ШХАБ-ын шугамаар бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлж болох эрчим хүч, дэд бүтцийн төслүүдэд Монгол Улс хамрагдах сонирхолтой байгаа хэллээ.

Уулзалтын үеэр Ерөнхий сайдын онцолсон бас нэг сэдэв нь далайд гарцгүй орнуудын асуудал байв. Монгол Улс далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв байгуулж буй бөгөөд энэ чиглэлээр арга хэмжээнд дэмжлэг үзүүлж, оролцоно гэдэг нь итгэж байна гэлээ.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш