Эрх баригчид ирц хэмээх зовлонд унажээ. Хэдий тэд өөрсдийгөө олонхи гэж нэрлэж байгаа ч өдөр ирэх тусам ирцээс үүдэлтэй эрсдэлтэй нүүр тулах нь гарцаагүй боллоо. Парламентын нэгдсэн хуралдааныг "Шударга ёс" эвслийнхэн хоёр өдөр дараалан өнжихөд л хууль тогтоох байгууллагын ажил гацахад хүрсэн нь үүнийг батлах нотолгоо юм.
Энэ удаа яахав Ц.Оюунбаатарыг бус Э.Батшугарыг УИХ-ын гишүүнд зүтгүүлж байгаа МАХН-ынхан чуулганы хуралдааныг гацааж буй мэт боловч ер нь цаашдаа ирцийн асуудал бэрхшээл дагуулах нь тодорхой байна. 31 гишүүнтэй АН-ынхны зарим нь гадаад, дотоодод томилолтоор явахад л эрх баригчдын бодлого парламентын танхимд унах нөхцөл байдал нэгэнт бий болжээ.
Энэ нь тус намыг олонхи бус гэдгийг алхам тутамд сануулж буй хэрэг. АНын 31 гишүүн дээр хамтарсан засаг байгуулсан МАХН-ын зургаа, МҮАН-ын дөрөв, ИЗНН-ын хоёрыг нэмбэл ам бүл 43-уулаа. Гэвч эдгээр гишүүн нэг дор нэгэн өдөр бүгд нэгдсэн хуралдаанд сууна гэдэг бараг л боломжгүй зүйл.
Нэг нь өвчтэй, нөгөө нь хилийн чанадад, хоёр нь орон нутагт ажиллахад л эрх баригчид чуулганы хуралдаанаар аливаа хуулийн төслийг хэлэлцэж батлах ердийн олонхийн босгыг давж чадахгүйд хүрч байна. Засгийн газрын 18 сайдын 16 нь УИХын гишүүний давхар албатай болохоор тэр болгон чуулганы хуралдаанд оролцох цаг зав хомс.
Чухал гэгдсэн асуудлыг хэлэлцэх үеэр сайд-гишүүдэд заавал хуралдаанд оролцох үүргийг намын тушаалаар өгдөггүй л юм бол өөрсдийн тааллаар ирцийг байнга бүрдүүлээд байх боломжгүй. Тэгээд ч чуулганы ирц бүрдэхгүйн бурууг сөрөг хүчин, эсвэл хамтрагч намуудаас хайх шалтгаан эрх баригчдад байх ёсгүй юм.
УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хэлснээр ирц бүрдүүлэх нь эрх баригчдын үүрэгт ажил бөгөөд тэдний менежмент, ур чадвараас л шалтгаалах учиртай. Тэр тусмаа энэ бол УИХ-ын дарга З.Энхболдын хийх гол нэг ажил билээ. Гадна талд эрх баригчид Засгийн газрын 100 хоногийг сүр дуулиантай тэмдэглэн өнгөрүүлж байвч төрийн ажлыг түгжрэлд оруулсан парламентын ирцийн асуудалд хүчээр анхаарах том асуудалтай нүүр тулгараад байна.
Тийм ч учраас эрх баригчид хүчээ зузаатгахын тулд ямар ч үнээр хамаагүй суудлынхаа тоог нэмэхийг чармайж байна. Ямар сайндаа л Өвөрхангайн олон түмний саналыг авч чадаагүй Г.Батхүү, Д.Зоригт нарыг шүүхийн хүчээр тангараг өргүүлэхээр улайран зүтгэж байхав. Сонгинохайрхан дүүрэгт дахин санал хураалт болоогүй байгаа ч энэхүү мандатыг суудлынхаа тоонд оруулан тооцох хүслээ ч ил тод илэрхийлж байна.
Тус намаас Сонгинохайрханд нэр дэвшигч Л.Эрхэмбаяр амар хялбар аргаар гишүүн болчих санаатай шүүхээр заргалдаад бүтэлгүйтсэн. Өөрөөр хэлбэл, энэ дүүргийн сонгогчид хэнд итгэл үзүүлэхээ дахин санал хураалтаар шийднэ гэсэн үг.
Чуулганы танхимын нөгөө талыг эзлэн суудаг МАН-ынхны хувьд орон нутгийн сонгуулийн үр дүнд бүл нэмж 26-уулаа болсон. Хэрвээ өвөрхангайчуудын сонголт баталгаажвал хоёр, Сонгинохайрханы сонгуульд ялбал нэг, нийтдээ гурван суудал нэмэгдэнэ. Ингэснээр МАН 29, АН 31 суудалтай.
Зөрүү нь ердөө хоёр болно. Нөгөө талаар УИХын дарга З.Энхболдын парламентыг удирдаж буй арга барил нэг л болж өгөхгүй байгаа талаар иргэд ярьж байна. Тэрбээр нэг намын бүлгийн ахлагчийн байр сууринаас л аливаа асуудалд хандаад байгаа нь учир дутагдалтай.
Ирцийг бүрдүүлэхээс эхлээд хуулийн төслийг хэлэлцэх, эрх баригч болон сөрөг хүчний тэнцвэрийг олох, эвлэрүүлэн зуучлах үүргээ спикер лав мартчихсан бололтой. Зөвхөн нэг намын байр сууринаас алхаа тогшоод байвал ирцийн асуудал эмзэг хэвээр л байх болно. Уг нь парламент гэдэг зөвшилцлийн байгууллага, Их хурлын дарга гэдэг зөвшилцүүлж хуралдуулдаг, эвийг хичээж, танайх, манайхаар нь алагчилдаггүй байх үүрэгтэй сэн.
Харамсалтай нь манай Их хурлын дарга З.Энхболд зөвхөн намынхаа эрх ашгийн үүднээс асуудалд хандаж, парламентын бусад намын асуудлыг болж өгвөл гадна гаргаад хаячих санаатай байх шиг. Намуудын зөвшилцөл, ойлголцлын цаана улс үндэстний эрх ашиг бий гэдгийг тэр олж харахыг огт хүсэхгүй байна. Ийм Их хурлын даргатай энэ парламент хэр хол явахыг ёстой бурхан л мэдэх хэрэг болох нь.
Эх сурвалж: Монголын Үнэн сонин