logo
Гайтай 68 хувийн татвар таалал төгссөнөөр алт тушаалт нэмэгджээ

Гайтай 68 хувийн татвар таалал төгссөнөөр алт тушаалт нэмэгджээ

2011/07/20
Урт нэртэй хууль батлагдаж алт олборлолтыг зогсоосон. Гэвч энэ онд Монгол банкинд тушаасан алт өмнөх оноос нэмэгдсэн гэнэ. Энэ нь иргэдийн татварын хөнгөлөлтийг хүлээж алтаа нөөцөлсөнтэй холбоотой гэж татварын албанаас мэдээлж байгаа юм. Татварын ерөнхий газрын татвар хураалтын хэлтсийн дарга н.Туул “Өнгөрсөн жилүүдэд татварын нөхцөл байдал аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулж байсан. Харин энэ онд ашигт малтмал тэр дундаа алт зэснээс авах рольятын татварыг хөнгөлсөн нь алт тушаалтанд эергээр нөлөөлсөн” гэв. Зарим бvтээгдэхvvний vнийн өсөлтийн албан татварын тухай хуулийг хvчингvй болсонд тооцох тухай хууль энэ оны нэгдvгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хvчин төгөлдөр vйлчилж эхэлсэн. Энэ нь зэс, алтнаас 68 хувийн татвар авахгvй болсон нь Монголбанкинд тушаах алтны хэмжээг  ийхүү нэмэгдvvлжээ. Төв банкинд энэ хоёрдугаар сарын 18-ны өдрийн байдлаар нийт 224.7 кг алт тушаажээ. Энэ нь өнгөрсөн оны мөн vеэс 132.2 кг-аар буюу 2.4 дахин их болсон талаар Монголбанкнаас мэдээлсэн. Энэ оны эхэнд алтаа тушаах гэсэн аж ахуйн нэгжvvдэд Монголбанкны зүгээс  "Тушаах гэж байгаа алт чинь энэ онд олборлоогvй учир гэнэтийн ашгийн 68 хувийн татвар авч байж л худалдаж авах юм байна" гэснээр зарим нь нөөцөлөөд байсан юм. Монголбанкинд тушаасан алтны хэмжээ 2008 онд 8.2 тн, 2009 онд 5, өнгөрсөн онд 1 тн хvрэхгvй шахам байжээ. УИХ-аас алт, зэсэнд гэнэтийн ашгийн 68 хувийн татвар ноогдуулах болсноор 2007 оноос 2010 он хvртэл Эрдэнэсийн санд ордог байсан алтны хэмжээ найман тонноор буурсан байна.

Ц.Баяр www.shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш