Урт удаан амралт дагуулсан тэгш ойн их баяр наадам өндөрлөж, мөнгөө барсан иргэд Хүний хөгжлийн сангаас олгодог хувь хишгээ авахаар банкуудын үүд сахиж эхэлжээ. Гэтэл Хаан банкинд хандсан иргэдэд “Та хүний хөгжлийн 21 мянган төгрөгөө Хадгаламж банкнаасаа аваарай” гэсэн зар бичигтэй нүүр тулсан байна. Эх орны баялгаас иргэддээ хувь хүртээх зорилготой хүний хөгжлийн сангийн мөнгө 70 мянган төгрөгөөр эхэлж байсан. Одоо бол иргэд сар бүр 21 мянган төгрөг авч байгаа. Энэ 21 мянган төгрөгийг иргэдэд ямар суваг, аль банкаар тараавал хэл ам татлаа, түтлээгүй, урт “очер” дараалалгүй олгох талаар салбарын яам банкуудтай олон удаа уулзалт яриа хэлэлцээ хийсний дүнд 2010 онд Хүний хөгжлийн сангийн мөнгийг Хаан, Хадгаламж, Капитал банкаар олгохоор болж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Сангийн яам банкуудын хоорондын гэрээг үзэглэжээ. Уг гэрээнд Хаан банк Улаанбаатар хотын 45 хороодын З80 мянган иргэнд салбараараа дамжуулан хүргэх, мөн бусад тэтгэвэр тэтгэмжийг олгохоор тусгасан байна. Тэгэхдээ үйлчилгээ үзүүлсний шимтгэлийг 50 төгрөг байхаар заажээ. Гэвч гэрээг сунгах асуудал яригдсан 2011 оны нэгдүгээр сараас эхлэн ХААН банк Хөдөлмөр халамж үйлчилгээний газар болон яаманд удаа дараа бичиг ирүүлж, шимтгэлийн мөнгийг 350 төгрөг болгохгүй бол иргэдэд мөнгийг нь олгоход хэцүү байгаа гэдгээ мэдэгдэж байжээ. ХААН банкнаас ирүүлсэн энэ саналыг НХХЯ Засгийн газарт танилцуулж, улмаар Засгийн газраас 21 мянгөн төгрөг тутамд үйлчилгээний шимтгэл 350 төгрөг байхаар асуудлыг шийдэж өгчээ. Ийнхүү үйлчилгээний шимтгэлийг нэмсэн ч банкны зүгээс төрийн байгууллагад тавих шаардлага дуусаагүй талаар албаны эх сурвалж хэлж байна. Карт болон зээлээр олгох шаардлагыг тавьсаар ирсэн аж. Бүр тодруулбал, хүний хөгжлийн сангийн мөнгийг хэдэн сараар урьдчилж банкинд байршуулах асуудлыг хөнджээ. Улсын төсөв хийгээд хүний хөгжлийн сан гэж мөнгөө багтааж шингээж ядсан газар биш гэдэг нь тодорхой. Энэ талаар Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн дэд сайд Г.Нямхүү ”Төрийн зүгээс биелүүлэх боломжгүй зүйлийг ХААН банк шаардсан” хэмээн хэлж байна. Тиймээс ХААН банкны зүгээс тавьж байгаа саналуудыг хүлээж авах боломжгүй тул НХХЯ, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар зэрэг холбогдох байгууллагууд гарц хайж, арилжааны банкуудтай яриа хэлэлцээ хийсний дүнд энэ ажил Хадгаламж банк руу шилжиж байгаа аж. Өөрөөр хэлбэл Хаан банк нийт иргэдэд дээрх мөнгийг түгээдэг байснаасаа татгалзсанаар иргэдэд эх орны хувь хишгийг хүргэх банк ийнхүү өөрчлөгдөж байгаа юм.
21 мянган төгрөг тарааж эхлэх үеэр Хаан банкны маркетингийн албаны дарга М.Чанцалмаа “Хүүхдийн 3000 мянган төгрөг тараахад банкинд ашиг муу унадаг. Одоо 21 мянган төгрөг тараана. Ашигтай байх л байх. Гэхдээ ачаалал нэмэгдэнэ” хэмээн хариулж байсан. Хаан банкинд 21 мянган төгрөг тараах бас л ашиггүй байсны нэг жишээ эндээс харагдаж байна. Энэ нь эх орны хувь хишгийг зээлийн хэлбэрээр олгох хүсэлтийг салбарын яам зөвшөөрөөгүйд гол учиг байсан аж. Зээлийн хэлбэрээр олговол хүүнээс банкинд унах ашиг шимтгэлийн мөнгөнөөс олох ашгаас мэдээж илүү. Бас нэг татгалзсан шалтгаан нь урт дараалал дунд зогсох үнэ цэнэгүй эмзэг, нэн ядуу харилцагчдын дунд үнэ цэнтэй харилцагчдыг олон цагаар зогсоох хүндрэлээс болж том харилцагч нараа алдсан явдал гэсэн мэдээлэл ч байгаа юм. Бизнесийн байгууллага ашгийн төлөө явах нь зүйн хэрэг ч гэлээ 1990 оны их хувьчлалын үер Монголдоо хамгийн олон салбар нэгжтэй Хөдөө Аж Ахуйн банкийг хувьчлах үед ирээдүйд бий болох нийгмийн үйлчилгээний ачааллыг дааж, нийгмийн хариуцлагыг дээдлэж явах гэсэн гэрээний хариуцлага алдагдаж байгааг сөхөх эрх төрд бий.
Ц.Мягмарбаяр www.shuum.mn