logo
Н.Энхбаярын ялыг 2.6 жил болгож буурууллаа

Н.Энхбаярын ялыг 2.6 жил болгож буурууллаа

2012/12/08

Монгол ардын хувьсгалт намын дарга Энхбаяр нарт холбогдох хэргийн  давж заалдах шатны шүүх хурал өндөрлөлөө. Улсын Дээд шүүхийн шүүх бүрэлдэхүүн түүний гомдлыг авч хэлэлцээд анхан шатны шүүхээс оноосон 4 жилийн ялыг 2.6 жил болгож бууруулсан юм. Мөн түүний холбогдсон дөрвөн хэрггээс Улаанбаатар таймс сонин, Өргөө зочид буудалтай холбоотой албан тушаалын хэргийг нь үлдээж үлдсэн хоёрыг нь хэрэгсэхгүй болгосон байна. Анхан шатны шүүхээс ногдуулаад байсан мөнгөн торгуулийг мөн хүчингүй болгожээ.

Н.Энхбаяр нарын 4 хүнд холбогдох хэрэгт анхан шатны шүүхээс Энхбаярыг дангаар болон бусадтай бүлэглэн албан тушаалаа урвуулан ашиглаж аж ахуй нэгж болон улсад онц их хэмжээний хохирол учруулсан, хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэнд тооцож Энхбаярт 4 жил хорих ял мөн Дуламсүрэнд 4 жил, Чулуунбаатарт 2,1 жил, Мягмаржаргалд 3,6 жил хорих ял ноогдуулаад байсан билээ.

 /www.mminfo.mn /

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш