logo
Сумогийн холбоо Харумафужид сануулга өгсний дараахан Хакухогийн “Арлын орон дахь Монгол тэрбумтан” нийтлэл Японд хамгийн их шуугиан тарьжээ

Сумогийн холбоо Харумафужид сануулга өгсний дараахан Хакухогийн “Арлын орон дахь Монгол тэрбумтан” нийтлэл Японд хамгийн их шуугиан тарьжээ

2012/12/08

"...Хакухогийн аж төрж буй байр хамгийн үнэтэйд тооцогддог агаад 3LDK буюу унтлагын болон хоолны, зочны өрөөнөөс гадна гурван том өрөөтэй 150 сая иен буюу монгол мөнгөөр 10 тэрбум 53 сая төгрөгөөр үнэлэгдэх элит орон сууц. Тэнд голдуу залуу одод элит орон сууцыг сарын нэг сая иенээр (17 сая 550 мянган төгрөг) хөлслөн амьдардаг гэнэ. Гэхдээ ёкозүнагийнх шиг өнөр өтгөн айл бараг байдаггүй учир тэднийх байраа хулалдаж авсан..." Арлын орны сумогийн дэвжээнээ монгол бөхчүүдийн ээлж дараалсан түрүү үргэлжилж байгаа хэдий ч тэднийг тойрсон сайн муу мэдээ тасралтгүй үргэлжилсээр байдаг. Өнгөрсөн башёд аварга цолоо хамгаалж чадалгүй өвдөг шороодсон Харумафужиг сумогийн холбооны зөвлөл хатуухан шүүмжилж цаашдаа иймэрхүү байдал давтагдвал зодог тайлуулах арга хэмжээ авахаа мэдэгдээд авсан.  

Харин үүний дараахан ёкүзона Хакухогийн хувийн амьдрал түүний орлого гээд бүхий л санхүүтэй холбоотой мэдээллийг японы сайтуудад байрлуулан “Арлын орон дахь Монголын тэрбумтан” гэсэн нийтлэлийг гаргажээ. Энэхүү нийтлэлд Их аварга Хакухог Монгол улсын гавъяат тамирчин, мэргэжлийн сумогийн 69 дэх аварга Хакухо М.Даваажаргал бол хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, дархан аварга Ж.Мөнхбатын отгон хүү.  “Цагаан гарьд” (Хакухо гэдэг нэрийг ийн монголчилно) эхнэр бол сумогийн дэвжээний эзний охин Саёко Вадо хэмээх нихон бүсгүйг заяаныхаа ханиар сонгосон. 15-хан настайдаа арлын оронд очоод хүн болж төлөвших насан дээр японоор ярьж, японоор мэндчилэн, тэндхийн ёс заншилд суралцаад тэдэнтэй харилцаж эхэлсэн.  Ёкүзонагийн гэр Токиогийн төв хэсэгт“Рёогикү Кокугикан” ордны ойролцоо Киншичёо хэмээх газарт байдаг. Энэ газар нь ёкозүнагийн “Миягино” дэвжээний дэргэд байдаг ба эхнэр, хүүхдүүдтэйгээ тэнгэр баганадсан барилгуудын нэг “Tower manshion’’-ий 11-р давхарт амьдардаг. М.Даваажаргалын эгч М.Батгэрэл дүүгийнхээ урилгаар Японд сурч байгаад газар хөдлөлтийн дараа нутаг буцсан. 

Энэ бүсгүй урьд нь Английн нийслэл Лондонд зургаан жил загвар өмссөн гэдэг. Хакухогийн аж төрж буй байр хамгийн үнэтэйд тооцогддог агаад 3LDK буюу унтлагын болон хоолны, зочны өрөөнөөс гадна гурван том өрөөтэй 150 сая иен буюу монгол мөнгөөр 10 тэрбум 53 сая төгрөгөөр үнэлэгдэх элит орон сууц. Тэнд голдуу залуу одод элит орон сууцыг сарын нэг сая иенээр (17 сая 550 мянган төгрөг) хөлслөн амьдардаг гэнэ. Гэхдээ ёкозүнагийнх шиг өнөр өтгөн айл бараг байдаггүй учир тэднийх байраа худалдаж авсан. Хакухо М.Даваажаргалынх хоёр охин, нэгхүүтэй. Ууган охин Амиюү Д.Юнрэнцоо тав, хүү Махато Д.Мөнхжаргал нь дөрөв, бага охин Миюша Д.Мааяа нь нэг настай бөгөөд том охин нь цэцэрлэгт явдаг, хоёр бага нь гэртээ. Тэрээр ёкүзона Хакухо “Би зодог тайлахаараа Гинза дүүрэгт сумогийн дэвжээ байгуулж, хүүгээ сумоч болгоно” хэмээн нэгэнтээ амласан. 

Түүний хүүгээ сумоч болгох гэсэн чин хүслийг бүтэхгүй гэж Японы алдартай нэгэн үзмэрч телевизийн шоу нэвтрүүлэгт ёкозүнатай цуг оролцохдоо нүүрэн дээр нь улайм цайм хэлчихсэн гэдэг. Тэр үзмэрч “Ёкозүна Хакүхо та мэргэжлийн сумогийн олон дээд амжилтыг шинэчилж тогтооно. Гэхдээ Махато хүүгээ сумоч болгохгүй юм байна даа” гэсэн удаатай.  Их аваргын эхнэр Токүшима мужаас гаралтай их аварга Асашёорюүгийн фен клубын тэргүүн, Японы мод боловсруулах үйлдвэрийн сүлжээг атгадаг тэрбумтны охин Саяко Вадо Монголд хоёр удаа ирсэн бөгөөд “Миний эхнэр монгол ёс заншил сайн сурч байгаа” гэж Хакухо сайшаадаг. Одоохондоо өөрийн гэсэн бизнестэй болоогүй яваа Ёкозүна маань Хоккайдог сурталчлах элч төдийгүй тэндхийн цагаан будааг “Хакухо” нэрээр нэрлээд худалдаанд гаргадаг болсон. 

Гэхдээ энэ бизнесээс “Цагаан гарьд"-д реклам сурталчилгааны мөнгө ирдэг болохоос цагаан будааны орлогоос хувь хүртээдэггүй. Мөн “Сумимото рингён” гэх зэрэг олон пүүскомпаний рекламанд тоглож дунджаар 300 мянга орчим иен олдог. Энэ орлогыг мэргэжлийн сумогийн холбоотой хуваадаг. Харин тус холбооноос Ёкозүна цолтны цалин гэж сард хоёр сая 750 мянга орчим иен (48 сая 262500 төгрөг) авдаг төдийгүй башёгийн үеэр даваа бүрийн дараа ивээн тэтгэгч байгууллагуудын шагналын мөнгө болох олон сая иен халаасалдаг. Чөлөөт цагаараа гольф тоглох дуртай Хакухо “Гольф тоглоход барилдааны стресс алжаал тайлагддаг” гэж ярьсан удаатай. Харин сүүлийн үед байт харваагаар Токиогийн Эдогава дүүрэгт оршдог спорт цогцолборт тогтмол хичээллэх болсон тэрбээр ёкозүначуудын нэгэн адил найз нөхөдтэйгээхаа нэг ууж наргидаг аж. Тэгэхдээ голдуу мэссе буюу караокед дуулах хоббитой гэнэ билээ.  Дашрамд дурдахад их аваргын маань мөрөөдөл нь төрөлх нийслэл Улаанбаатартаа авто машины түгжрэлээс ангижруулахуйц түүхэнд үлдэх том гүүр барих юм гэсэн хэмээн бичсэн байжээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш