logo
С.Ганбаатар: Дархан Уул аймгийн Нийгмийн даатгалын сангийн мөнгийг шамшигдуулсан хэргийг замхруулж байна

С.Ганбаатар: Дархан Уул аймгийн Нийгмийн даатгалын сангийн мөнгийг шамшигдуулсан хэргийг замхруулж байна

2012/12/08
УИХ-ын гишүүн С.Ганбаатар  /2012.12.07/ Төрийн ордны хуралдааны “Г” танхимд хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр “Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга П.Баяраа, ерөнхий нягтлан бодогч Б.Хастуяа, Чингис хаан банкны Дархан салбарын захирал Г.Ганболд, Монгол банкны Дархан салбарын захирал Ж.Чинбат, Хаан банкны захирал С.Энхсувд нар тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэвэр болон ажилгүйдлын сангийн мөнгийг “Чингис хаан” банкинд байршуулж түүний хүү болох онц их хэмжээний мөнгө буюу 220 сая төгрөгийг завшсан хэргийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас илрүүлэн шалгаж байсан. Гэвч уг хэрэг шалгалтын явцдаа бүдгэрч зарим нэг нь хэргээс сугарч, бүр ИТХ-д нэр дэвшсэн байгаа нь Дарханы цагдаа, прокурор, шүүх хэр үнэнч шударага ажиллаж байгааг харуулсан хэрэг боллоо” гэв. Тиймээс холбогдох газруудад энэ талаарх хэргийг үнэн мөнөөр гаргаж өгөхийг  хүсч тухайн хэргийг дахин шалгуулж, хохирогчийг дахин тогтоолгох арга хэмжээг авна уу хэмээн Монгол Улсын ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор, АТГ-уудад хүсэлт гаргасан байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш