Хартай эрчүүдийн амьдрал хүнд бэрх байдаг. Амьдралаас таашаал авахын оронд тэд дотроосоо зовж, шаналж, түлэгдэж байдаг. Эхнэр нь хагас цаг хоцрох юм бол түүний толгойд аль хэдийн өөр эртэй тэврэлдэн сууж байгаа дүр зураг үүснэ. Мессежийг нь нууцаар унших энэ тэр бол юу ч биш. Хартай эр араар нь тавьж байгааг батлах нотолгоо олдохгүй бол өөрөө шууд бодож зохиож эхэлдэг.
Уг нь хүн түүнд итгэхээ больсон шалтгаанаа эхлээд олох ёстой. Нэгдүгээрт ба өөртөө итгэлгүй, өөртөө сэтгэл ханамжгүй хүн байж болно. Хоёрдугаарт урьд нь араар тавиулж явсан түүхтэй бөгөөд түүнийгээ мартаж чаддаггүй байж мэднэ. Ямар байлаа ч өөрийгөө өөрөөр харах цаг болжээ. Чи аз жаргалтай амьдрах хувьгүй гэж үү?
Эр нөхөр эхнэрээ хардаж хянах тусам өнөөх нь улам цаашилж зүтгэдэг. Тэр хоёрын итгэлцэл ч улам холдсоор байдаг. Ингэхэд та түүнийг илрүүлж улайлгах ажилдаа хэт автсан юм биш биз. Магадгүй та өөрөө үсээ засч, сахлаа хусч, сайхан хувцаслах цаг болсон байж мэднэ. Та хардах хэмээх хүнд хөдөлмөрт автсаар амьдралын олон сайхан зүйлийг анзааралгүй өнгөрөөж байна.
Ингэхэд түүнийг хянаж шалгаж байгаад үнэхээр араар тавьсан баталгаа олох нь таны хувьд тийм чухал гэж үү. Та зүгээр л өөрийн болоод бусдын мэдрэлийг үрж байгаа биш биз. Нэгэн цагт хайртай эхнэр тань уур хилэнгээ барьж дийлэхгүйд хүрнэ. Таны бодлоор аймшигтай нууц үнэн хэрэгтээ гэм буруугүй жижиг үйлдэл байх нь элбэг.
Өөр залуугийн өвөрт хэвтэж байгаа эхнэрээ төсөөлөхийн оронд өөрөө тийм орчин бүрдүүлвэл яасан юм бэ? Яагаад өөрөө түүнийг тэвэрч үнсэж эрхлүүлж наадуулж, хамт явж, зугаалж, яг таны толгойд төрөөд байгаа янаг эрийн дүр шиг түүнийг янаглаж болдоггүй юм бэ?