logo
Дэлхийн бөмбөрцгийн өмнөд туйлын 0 цэгт монголын далбааг мандуулна

Дэлхийн бөмбөрцгийн өмнөд туйлын 0 цэгт монголын далбааг мандуулна

2012/12/10

Дэлхийн бөмбөрцгийн өмнөд туйлын 0 цэг рүү аялал хийх Монголын Антарктидын нийгэмлэгийн тэргүүн, профессор Л.Дүгэржавд Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Улсын төрийн далбааг гардуулан өгч, аялалд нь амжилт хүслээ. Өмнө нь судалгааны зорилгооргурван ч удаа тус тивд зочлоод ирсэн Л.Дүгэржав энэ удаад судалгааныхаа зэрэгцээ өмнөд туйлын 0 цэгт эх орныхоо далбааг мандуулахыг зорьж байгаа аж. Аяллынхаа талаар тэрбээр “Монголынхоо далбааг өмнөд туйлын 0 цэгт анх удаа мандуулахаар 2012 оны 12 дугаар сарын 12-ны морин цагт би эх орноосоо мордоно. Ирэх сарын 4-ндАнтарктидын 0 цэг дээр очихоор төлөвлөж байгаа. Он гарахын өмнөхөн Ерөнхий сайд болон ард түмэнтэйгээ мөсөн тивээс иридиум утсаар холбогдон мэндчилгээ дэвшүүлэх болно” хэмээлээ.  2011-2013 оныг "Олон улсын туйлын жил" болгон зарласантай холбогдуулан дэлхийн олон орны судлаачид Антарктид тив дээр ажиллаж байгаа юм.Энэ удаагийн экспедицэд 16 орны судлаачид багтсан ба хоёр сарын хугацаанд ажиллах гэнэ.  Энэ удаагийн аяллаар Болгарын Антарктидын хүрээлэн, Монголын Антарктидын нийгэмлэг, Ус, цаг уур орчны шинжилгээний газар хамтран ажиллаж дэлхийн цаг агаарын дулаарал, Антарктид тивийн мөс эрчимтэй хайлах нь манай улсын цаг агаарт хэрхэн нөлөөлөх зэрэг судалгааны ажээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш