Хунтайж Уильямын бие давхар гэргий Кейтийн хэвтэн эмчлүүлж байсан VII Эдвард хааны эмнэлгийн сувилагчийг амиа алдсан байхыг олсон байна. Лондонгийн цагдаагийн газраас түүний үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа ч амиа егүүтгэсэн байх магадлалтай хэмээн мэдээлжээ.
Талийгаач Жасинта Салданагаас Австралийн 2Day FM радио сүлжээний хөтлөгчид Кэмбрижийн гүнгийн ахайтны биеийн байдлын талаар мэдэхийн тулд эмнэлэг рүү утсаар залгасан байна. Хоёр хөтлөгч хатан хаан II Элизабета болон хунтайж Чарльз нарын өмнөөс сувилагчтай ярин, түүнээр хошигнож дүрсгүйтжээ.
Сувилагч эмэгтэй тэдэнд Кейтийн биеийн байдлын талаар товчхон мэдээлэл өгсөн байна. Тэдний ярианы аудио бичлэг интернэтэд тавигдсан бөгөөд дээрх явдлын дараа эмнэлгийн удирдлага хааны гэр бүлээс цаг алдалгүй уучлалт гуйсан байна.
Уг хошигнолын дараа сувилагч эмэгтэй маш хүнд байдалд орсон байсан тул эмнэлгийн удирдлагууд түүнийг бүх талаас нь дэмжиж, тайвшруулахыг хичээж байжээ.
Эмнэлгийн зүгээс амиа алдсан сувилагч эмэгтэйг нэгдүгээр зэрэглэлийн чадварлаг мэргэжилтэн байсан гэж тодорхойлжээ. Тэрбээр уг эмнэлэгт дөрвөн жил гаруй ажилласан байна. Талийгаач нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг байжээ.
Хунтайж Уильям болон Кэмбрижийн гүнгийн ахайтан түүний ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлсэн байна.
А.Цацрал