logo
Умард Солонгосын эрх баригчид ард нийтийн үймээнээс болгоомжилж байна

Умард Солонгосын эрх баригчид ард нийтийн үймээнээс болгоомжилж байна

2012/12/10
Пхеньянд Умард Солонгосын төрийн тэргүүн Ким Жон Уны өргөө болон засгийн газрын байшингууд руу цэрэг ба 100 орчим нэгж хуягт техникийг татан шилжүүлжээ. Удирдагч зэвсэгт эргэлт буюу ардын бослогоос эмээж байна.

Өмнөд Солонгосын «Чосон ильбао» сонин Пхеньян дэх эх сурвалжаа үндэслэн ийнхүү таамаглав. Сонинд ярилцлага өгөгчийн хэлснээр саяхан БНАСАУ-ын удирдагч аюулгүй байдлы нь «дээд урьтлал» болгож, хөдөлгөөний зам чиглэлийг хатуу далдлан нууцлах тушаал түшмэдэд өгсөн байна. Автомат, гар гранатаар зэвсэглэсэн маш олон хамгаалагч Умард Солонгосын төрийн тэргүүнийг бүх арга хэмжээнд хамгаалж байна. 100 орчим хуягт машин Умард Солонгосын удирдагчийн суудаг байр болон засгийн газрын байшингуудын дэргэд зогсож байна.

Эдгээр арга хэмжээ БНАСАУ-ын улс төрийн элитийн төлөөлөгчид болон ерийн иргэд Ким Жон Уны бодлогод улам дургүйцаж байгаатай холбоотой гэж өмнөд солонгосын шинжээчид үзэж байна. Өмнөд Солонгосын эх сурвалжийн мэдээ бариимтуудаас харахад урьд БНАСАУ-ын удирдагч улс орны үндэсний аюулгүй байдалд аюултай хүмүүс, тухайлбал өөрөөр сэтгэгчдийг шахан мөрдөх болон засгийн газрын эсрэг ямар ч тэмцлийг илрүүлэн тасалдуулах тушаал Ардын аюулгүй байдлын яаманд өгсөн билээ.

Ким Жон Ун ийм нөхцөлд армидаа тулгуурлаж чадахгүй байх. Цэргийнхэн зэвсэгт хүчний удирдлагад халаа сэлгээ хийж, дэд маршал Чхве Рёв Хэг Солонгосын ардын армийн Улс төрийн ерөнхий товчооны даргаар томилсонд дургүйцэж байна. Чхве Рён Хэ цэргийн ажлын туршлагагүй байгаа хийгээд Залуучуудын эвлэлд хамт ажиллаж байсан нөхөдөө арми, цэрэг аж үйлдвэрийн цогцолборын гол албан тушаалд томилжээ.

Ким Жон Ун умард солонгосын нийгэмд ба элитэд нэр хүндээ дээшлүүлэхийн тулд ойрын үед хиймэл дагуул бүхий пуужинг хөөргөхөөр шийдвэрлэсэн гэж «Чосон илбо» сонины мэдээлэгч үзэж байна. Гэвч энэ ажиллагаа эрсдэлтэй гэж оросын шинжээчид үзсэн юм. Хөөргөлт урьдын адил амжилтгүй болж мэднэ. Тэгэх нь Ким Жон Унд гай болно.

Харин хөөргөлт амжилттай болсон ч БНАСАУ-д ноцтой асуудлууд тулгарна. Хэдэн улс, түүний дотор АНУ, ОХУ, Япон, Өмнөд Солонгос, Хятад улсууд хөөргөлтийг болиулах зөвлөмж Умард Солонгосын удирдлагад өгсөн байна. Хөөргөлт НҮБ-ын АЗ-ийн тогтоолыг зөрчихийг Орос улсад суугаа БНСолонгос Улсын элчин сайдын үүрэг түр гүйцэтгэгч Ли Сок Пэ тэмдэглэн хэлээд «Умард Солонгос пуужингаа хөөргөснөөрөө НҮБ-ын АЗ-ийг өдөөж мэднэ. Пхеньян АЗ-ийн тогтоолыг хэрэгжүүлэхгүйгээрээ мөн байгууллагын нэр хүндийг сулруулна» гэв.

Умард Солонгос хиймэл дагуулаа хөөргөвөл эл асуудал НҮБ-ын АЗ-ийн хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд аяндаа орно гэж Өмнөд Солонгосын дипломат ажилтан тэмдэглэв. Умард Солонгосын эдийн засаг тэртэй тэргүй хүнд байдалд орсон нөхцөлд хориг тус улсын улс төрийн үйл явцыг хурдасгах юм. Иймээс Умард Солонгосын удирдагч цэргийн эргэлт буюу ардын бослогоос эмээж байна гэж өмнөд солонгосын сонин бичсэн нь хэтрүүлэг болохгүй байх.
   
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш