logo
Орос улс Монголтой харилцан визгүй зорчихыг зорьж байна

Орос улс Монголтой харилцан визгүй зорчихыг зорьж байна

2012/12/10
Монгол улстай визгүй харилцдаг байсан журмыг сэргээхийг Орос улс эрхэмлэж байна гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров өнөөдөр мэдэгдлээ. Дублин хотод саяхан болсон ЕХАББ-ын сайд нарын хуралдаан дээр Монгол улсын ГХЯ-ны тэргүүнтэй уулзсан ба тэрээр Улаанбаатар визгүй зорчих хэлбэрт шилжихийг сонирхож байгаа гэдгээ хэлсэн гэж Лавров ярьсан байна. Хөрш улстай визийн дэглэмтэй байгаа нь хүндрэлтэй байна гэж гомдол мэдүүлсэн Алтайн хязгаарын төлөөлөгчийн асуултанд хариулахдаа Лавров “энэ асуудал дээр ажиллах болно” гэж мэдэгдсэн байна. Урьд нь Монгол улстай “визгүй дэглэмтэй байсан гэж” Лавров хэлсэн байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш