Гадаад орнууд Сири улс руу цэргийн хүчээр халдан довтлохыг оросын шинжээчид үгүйсгэхгүй байна. Гадаадын цэргийн түрэмгийлэл тун удахгүй сирийн зэвсэгт сөрөг хүчний давшилт маягаар илрэх магадлалтай байна. Тэдний эгнээнд тус бүс нутгийн орнуудын тэр дундаа барууны орны тусгай албанынхан байхыг үгүйсгэхгүй. Мөргөлдөөнд Сири улсын хөрш улсууд тэр тусмаа Түрк улс шууд оролцох магадлал өндөр байна. Түрк, сирийн хил дээр натогийн “Пэтриот” пуужин байрлуулах болсон асуудлыг тэр иш үндэс болгож байна. Эдгээр пуужин нь нислэггүй бүс байгуулах буюу гадны түрэмгийлэлийг хангахад зориулагдсан болохоос НАТО-гийн яриад байгаа шиг Түрк улсыг Сири улсаас хамгаалахгүй гэж шинжээчид үзэж байна. Эдгээр байдал нь Сири улсын эргэн тойрны байдлыг улам л хурцатгаж байгаа юм. Эвлэрэлийг зарлаж, сөргөлдөгч талууд Сири улсын ирээдүйн бүтцийг хэлэлцэж эхлэх нь хямралыг зохицуулах цорын ганц арга зам юм.