Их Британий Лейчестерийн их сургуулийн эрдэмтэд “Өдөр бүр нэг хундага улаан вино уух нь гэдэсний хорт хавдраас урьдчилан сэргийлдэг” хэмээн мэдэгдлээ.
Оготно дээр явуулсан туршилтаас үзэхэд улаан винонд агуулагддаг 5 мг ресвератол гэдэг бодис нь гэдэсний хорт хавдраас сэргийлж байжээ. Гэхдээ хавдар судлалын эрдэмтэд “Эргэлзээтэй дүгнэлт. Хундага улаан вино гэдэсний хорт хавдраас сэргийлэх ч бусад эрхтэнд хорт хавдар үүсгэж болзошгүй” хэмээн үзэж байна.
Улаан виноны өөр ач тусыг эрдэмтэд онцолж байна. Хундага улаан дарсыг ухаалаг хэмжээгээр хэрэглэвэл зүрхний дутагдал, зүрх судасны системийн өвчин тусах эрсдэлийг бууруулдаг аж.