logo
МҮАН МАХН-ын шийдвэрийг дагах боломжгүй гэв

МҮАН МАХН-ын шийдвэрийг дагах боломжгүй гэв

2012/12/11
“Шударга ёс” эвслийг бүрдүүлэгч нэг субъект болох МАХН-ын Гүйцэтгэх товчоо Засгийн газраас гарах шийдвэр гаргаад долоо хонож байгаа билээ. энэ хугацаанд МАХН-ыхан МҮАН-ыхан бидний шийдвэрийг хүндэтгэх ёстой хэмээн мэдэгдээд байсан.
Харин эвслийг бүрдүүлэгч хоёр нам энэ талаар ямар байр суурьтай байгаа талаар УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга, МҮАН-ын төлөөлөл, эрхэм гишүүн Н.Батцэрэг "Энэ талаар бүлэг дээр ярьсан. МҮАН-ын хувьд МАХН Засгийн газраас гарах нь зохимжгүй гэдгээ илэрхийлсэн. МАХН-ын хувьд нарийн бичгийн дарга нар нь өдөр бүр хуралдаж улс төрийн нөхцөл байдлыг хэлэлцэж байгаа юм билээ.  Улс төрийн нөхцөл хаашаа эргэхээс шалтгаалж засгаас гарах эсэхээ шийдэх талаар ярьж байгаа гэсэн" гэлээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш