logo
Манай улсын 23 хүн Солонгост ял эдэлж байна

Манай улсын 23 хүн Солонгост ял эдэлж байна

2012/12/11

Гадаад харилцааны яамны Консулын газраас өгсөн үүргийн дагуу БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайлын яамны ажилтнууд тус улсын Чонан, Тэжон хотын хорих ангид ял эдэлж буй Монгол Улсын 23 иргэнтэй нэг бүрчлэн уулзжээ.

 

Энэ үеэр санал хүсэлтийг нь сонссон аж.  Гадаадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах хүрээнд Гадаад харилцааны яам болон хилийн чанадад суугаа ДТГ-уудад цаашид ч ийм төрлийн арга хэмжээг тогтмолжуулах, гадаад оронд ял эдэлж буй болон гэмт хэрэгт холбогдсон өөрийн орны иргэд, тэдгээрийн ар гэрийнхэнд тусламж дэмжлэг үзүүлэх талаар цогц арга хэмжээ хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Эх сурвалж: "Нийгмийн Толь"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш