Гэвч Монгол улсын Байгалийн түүхийн музей нь одоогийн байдлаар эдгээр гайхамшигт үлэг гүрвэлийн олдворуудыг олон нийтэд дэлгэн үзүүлэх боломж хараахан бүрдээгүй байна.
Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яам эдгээр гайхамшигт үлэг гүрвэлийн олдворуудыг үзүүлэн таниулах, дэлхийн жишигт хүрсэн музейг монгол оронд байгуулах, тус музейн хөгжлийн талаар хамтран ажиллах, саналаа илэрхийлэх боломжийг олгож байна.
Бид дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ:
• Үлэг гүрвэлийн гайхамшигт, чухал нээлтүүд, олдворуудыг үзүүлэх дэлхийн жишигт хүрсэн музейн барилга барих
• Музейн ойролцоо жуулчдад үлэг гүрвэл байгальд хэрхэн оршиж байсныг харуулах цэцэрлэгт хүрээлэн байх
• Хүрээлэнд хүрэлцэн ирсэн үлэг гүрвэлийн аялагчдыг мэргэжлийн палеонтологич, геологчидийн удирдлагаар малтлагын нүх рүү оруулж, малтлагын үйл явцтай танилцах боломжтой байхаар хийх
• Насанд хүрэгчид болон бага насны хүүхдүүдэд зориулсан хүрээлэнгийн оршин байх бүс нутгийн болон эрт галавын үеэс Монголын говийн бүс хэрхэн хувьсаж өөрчлөгдсөн, үлэг гүрвэлийн амьдрал зэрэгтэй танилцах олон талт шинжлэх ухааны тоглоом, наадгайг байрлуулах
• Калифорни мужийн Лос Анжелес хотын Ла Бриа музейн лабораторийн үзүүлэнгийн адил мэргэжилтнүүд лабораторид үлэг гүрвэлийн араг ясыг чулуун хэвнээс нь салгах үйл явц болон динозаврын олдворыг үзүүлэнд хэрхэн бэлдэж буйг хүрэлцэн ирсэн зочидод үзүүлж болохуйц үзүүлэнгийн лаборотори байх
• Говь нутгийн дунд үлэг гүрвэлийн сэдэвтэй цэцэрлэгт хүрээлэн, гэр бүлийн нөхөрсөг зочид буудлууд, нүүдлийн соёлтой танилцах аялал, мөн бусад аялалын үйлчилгээнүүдтэй цогцолбор байх
Соёл, Спорт, Аялал Жуулчлалын Яаманд Дундговь аймгаас улсын их хуралд нэр дэвшиж, сонгогдсон гишүүн үлэг гүрвэлийн музей, цэцэрлэгт хүрээлэн байгуулах талаар санал хүсэлтээ ирүүлсэн бөгөөд дэлхийн жишигт хүрсэн үлэг гүрвэлийн үндэсний цогцолбор хүрээлэнгийн төсөл зохиож, гадаад дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт хийхийг хүсэж байна.
Дундговь аймаг нь олон улсад Харпимимус, Aлтирхинус, Пситтакозаурус, Aнкилозауриа-ийн зэрэг үлэг гүрвэлийн араг яс олдсоноороо дэлхийд танигдсан бүс нутаг бөгөөд эдгээр нь Өмнөговь аймгаас олдсон үлэг гүрвэлийн олдворуудаас өөр юм.
Энэ төсөлд хамтран ажиллах хүсэлтэй техникийн болон шинжлэх ухааны эрдэмтэн, судлаачид бидэнтэй дараах цахим хаягуудаар яаралтай холбогдоно уу.

oyungerel@mcst.gov.mn
oyungerel@parliament.mn
oyunlt@gmail.com
banzragch_margad@yahoo.com
altanod@mcst.gov.mn,
zolb00@yahoo.com.
Ц.ОЮУНГЭРЭЛ
МОНГОЛ УЛСЫН СОЁЛ, СПОРТ,
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД
oyungerel@parliament.mn
oyunlt@gmail.com
banzragch_margad@yahoo.com
altanod@mcst.gov.mn,
zolb00@yahoo.com.
Ц.ОЮУНГЭРЭЛ
МОНГОЛ УЛСЫН СОЁЛ, СПОРТ,
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД