Өчигдөр үдээс өмнө Төрийн ордонд УИХ-ын гишүүн Г.Уянга хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийлээ. Нийслэлд байрладаг “Хүчит шонхор” захын түрээслэгчид Г.Уянга гишүүнд хандсан бөгөөд түрээслэгчдийн эрх ашиг хөсөр хаягдаж байгаа нь хууль, эрх зүйн зохицуулалт үгүйлэгдэж буйтай холбоотой болохыг онцолсон байна. Хэвлэлийн хуралд оролцохоор дээрх захын түрээслэгчдийн төлөөлөл мөн хүрэлцэн ирсэн байв.
УИХ-ын гишүүн Г.Уянга хэлэхдээ, түрээсгүй, түрээсийн асуудал хөндөгдөөгүй зүйл Монгол улсад бараг үгүй болжээ. Энэ “түрээс” гэдгийн цаана далд эдийн засгийн ашиг сонирхол яваад байна. “Хүчит шонхор” захаар жишээлэхэд л, түрээснээс эзэд нь сард 300 сая төгрөг олдог байна. Зөвхөн ариун цэврийн өрөөгөө түрээслээд сард нэг сая 800 мянган төгрөгийн ашигтай байдаг гэж түрээслэгчид ярьж байгаа. Ганц энэ хүнсний зах ч бус “Улаанбаатар их дэлгүүр”-ийн нэг лангууг түрээслэгч 1-2 сая орчим төгрөгийг сард төлдөг байна. Байр, барилга, зай, талбайгаа ингэж үйлчилгээний хэлбэрээр түрээслүүлсэн эзэд дуртай цагтаа үнэ, хөлсөө нэмэх, түрээслэгчдийг дарамтлах нь хэрээс хэтэрсэн байна. Амьжиргааныхаа төлөө зүтгэж буй иргэд хоолоо залгуулдаг ажлаасаа салчихгүй байх нь чухал тул эздийн зүгээс ирдэг ямар ч дарамт, шахалт хавчилтыг тэвчсээр өдий хүрчээ. Эцэст нь аргагүйн эрхэнд үнэн байдлыг олон нийтэд дуулгаж, “түрээс”-ийн үйл ажиллагааг хуулийн дагуу, эрх зүйн орчныг нь зөв бүрдүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм гээд “Түрээслэгчдийн холбоо” хэмээх төрийн бус байгууллага байгуулагдаж байгааг хэлж, тэргүүнээр нь ажиллана гэдгээ мэдэгдсэн. Түүнчлэн УИХ-ын гишүүн Г.Уянга ганц “Хүчит шонхор” захын асуудал ч бус бусад бүх түрээстэй холбоотой асуудлууд, түрээслэгчдийн эрх ашгийн төлөө энэ байгууллага ажиллана, бүх түрээслэгчид нэгдэж, нааш хандах байх гэдгийг хэлж байсан.
Хэвлэлийн хуралд хүрэлцэн ирсэн түрээслэгч иргэн Д.Цэрэндолгор, Х.Сувдаа нар “Хүчит шонхор” захын эздийн дарамт шахалт, хууль бус үйл ажиллагааны талаар сэтгүүлчдэд ярьсан юм. Тэдний хэлснээр, лангуу түрээслэх нь байтугай хүмүүсийн ачааг зөөгөөд гүйж явдаг тэрэгчин хүүхэд хүртэл зүгээр л зах дотуур явсныхаа төлөө 90 мянган төгрөг төлдөг гэнэ. Зах дээр шалгалт ирвэл эздүүд түрээснийхээ мөнгийг маш багаар тооцоолсон хуурамч баримт, сэлтийг үзүүлээд аргалчихдаг гэнэ. Хэрэв энийг нь буруу байна, арай өндөр үнэ хөлс төлдөг тухай жинхэнэ үнэнийг шалгалтынханд хэлнэ гэх аваас тухайн түрээслэгчдийг хавчин гадуурхаж, цаашид хэвийн ажиллах ямар ч боломжгүй болгодог гэж дээрх хүмүүс ярилаа. Эрүүл ахуйн болоод ажиллах нөхцөл дорой, хамгийн аюултай нь түрээслэгчид нийгмийн даатгалд хамрагддаггүй явж ирсэн гэдгийг сэтгүүлчдэд хэлж байв.
Өмчийн эзэн юу л гэнэ, түүний өмнө түрээслэгчид сөхрөн мөргөхөөс холгүй ажиллаж, амьдарч хүний эрх бүдүүлгээр зөрчигдөж байна гэж тэд ярьж байв. Жишээ нь, эздүүд нь түрээсийнхээ мөнгийг цуглуулж авахдаа зөвхөн 20-тын дэвсгэртээр л авна гэдэг, заримдаа түрээсээ мөнгөөр бус бараагаар, эд хөрөнгөөрөө барьцаалан төлдөг тухайгаа хэлсэн. Үүнээс болоод байр, орон сууцгүй болсон хүмүүс ч байдаг гэнэ. Түрээснийхээ барьцаанд үл хөдлөх хөрөнгө, хоёр өрөө байраа алдсан хүн ч бий, эд хогшилгүй шахам болсон иргэд ч байдаг гэдгийг “Саруул” захын жишээгээр тэд ярьж байлаа.
Түрээслэгчдийн төлөөлөл өөрсдийгөө “төрдөө хаягдсан түрээслэгчид” гэж нэрлэж байсан бол УИХ-ын гишүүн Г.Уянга төрөөс төрсөн тэрбумтан гэх зэргээр ярьдаг шиг “түрээснээс төрсөн тэрбумтнууд” бий болж, хүний эрх ноцтой зөрчигдөн, хууль, эрх зүйн орчин энд үгүйлэгдэх болсныг цэгцлэх цаг нь болжээ гэсэн юм.
Дашрамд дурдахад, өнгөрсөн долоо хоногт “Хүчит шонхор” захын түрээслэгчид захын удирдлагуудын дарамт шахалт их, түрээс өндөр байдгийг эсэргүүцэж жагсч, өлсгөлөн зарлаж байсан байна.