logo
Гэр, сууц, эдлэл хэрэглэл дэх эвгүй үнэрийг хэрхэн арилгах вэ?

Гэр, сууц, эдлэл хэрэглэл дэх эвгүй үнэрийг хэрхэн арилгах вэ?

2011/07/20
Гэр, орон сууц, эдлэл хэрэглэлд элдэв эвгүй үнэр амархан бий болдог. Түүнийг арилгах энгийн аргаас хүргэе. Өрөөнөөс тамхины үнэрийг арилгахын тулд цонхоо онгойлгож, хоёр гурван нүүр гарын алчуурыг усанд норгоод өрөөний өнцөг булан болгонд тавь.

Энэ үнэрийг нойтон даавуу өөртөө шингээдэг байна. Гал тогоонд эвгүй үнэр гарч эхэлвэл хайруулын тавган дээр бага зэрэг цууны хүчил асгаад түүнийг уурштал нь гал дээр тавих хэрэгтэй эсвэл нимбэгний хуурай хальсыг ч шатааж болох юм.

Ховор хэрэглэдэг шаазан саванд эвгүй үнэр шингэсэн бол түүнийг сайн угааж, хуурай болтол нь арчаад, ёроолд нь нэг ёотон тавь. Халуун савны эвгүй үнэрийг арилгахын тулд түүнийг цууны хүчилтэй усаар зайлахад хангалттай.

Харин гал тогооны крантны тосгуураас эвгүй үнэр гарч байвал 7 хоногт нэг удаа кальцитай сод шингээсэн буцлам халуун усаар усны хоолойг цэвэрлэж бай. Нэг литр усанд хоолны халбагаар хоёр сода хийнэ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш