Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийж, дүүргийн Засаг даргад нэр дэвшиж, олонхийн санал авсан Даваахүүгийн Пүрэвдавааг Баянзүрх дүүргийн Засаг даргаар томилох тогтоолыг гаргалаа. Дүүргийн ИТХ-ын тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг дарга Захирамж гарган Баянзүрх дүүргийн Засаг даргаар Д.Пүрэвдавааг томиллоо. Д.Пүрэвдаваа нь 1978 онд төрсөн. 1986-1996 он Нийслэлийн тэргүүний 1-р дунд сургуульд суралцан төгсөж, 1998-2002 он Монгол Бизнес Дээд Сургуулийг Эдийн засгаар мэргэшсэн Бизнесийн Удирдлагын Баклаварын зэрэгтэй төгсөж, 2005-2007 он Удирдлагын Академийн Нийгмийн Удирдлагын Сургуулийг дүүргэжээ. Тэрээр, 2000-2003 онд “Интернэт Хаус” ХХК-д менежер, 2003-2007 онд “ Юу Би Нэт” ХХК-д гүйцэтгэх захирал, 2001-2007 онд “Гарьд Тур” ХХК –д “Peking Express” реалити шоуны суурин продюсер, 2007-2008 онд “ Петровис”ХХК-д менежер 2009-2012 онд “ЦЭНАН” ХХК гүйцэтгэх захирал, 2012 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс Нийслэлийн Засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж байсан юм.