1.Хамт явж байсан бүсгүй (залуу) чинь хүнсний дэлгүүрт орж юм худалдан авахыг хүсчээ. Харин та төлөвлөөгүй байсан боловч
а.Адил зүйлийг худалдан авна
б.Хорхой хүргэсэн зүйлийг худалдан авна
в.Юу ч худалдаж авахгүй
2.Мөнгө гуйсан хүн танд яаж хандвал та ямар тохиолдолд өгөх вэ?
а.Үнэхээр хүнд байдалд орсон бол
б.Шалдаа буун гуйвал
в.Нэр төрийн хэрэг учраас тусална.
3.Танай дарга ямар аргаар таныг илүү цагаар чухал шаардлагатай ажил хийлгэж чадах вэ?
а.Мөнгө амлавал
б.Та байхгүй л бол амжихгүй нь, барахгүй нь гэвэл
в.Сайн ажилтан гэж магтаж ойлгуулбал
4.Найз нар чинь гэр бүлийн асуудлаа шийдэх гээд танд хандвал
а.Яаж туслахаа мэдэхгүй ч тус дэм болоход бэлэн
б.Чадахгүй гэдгээ ойлгуулна
в.Зөвлөгөө өгнө
5.Утсаа авахад цаана нь хүн байгаа хэрнээ дуугарахгүй бол
а.Санаа зовохгүй
б.Тоглоом хийж байна гэж бодно
в.Хэн нэг хүн таныг хянаж байгаа юм шиг санагдана.
6.Сургуульд байхдаа ямар багшдаа сайн байсан вэ?
а.Үнэнч шударга дүгнэдэг
б.Зөөлөн, загнадаггүй
в.Сайн дүн тавьдаг
7.Та мөрийтэй тоглоомд гэнэт дараалан хожоод эхэлбэл
а.Бүх юм хэвийн гэдэгт эргэлзэнэ.
б.Баяр хөөр болно
в.Гайхах, баярлах зэрэгцэнэ
8.Танд швейцарь цаг хямд үнээр санал болговол та хэрхэн татгалзах вэ?
а.Хулгайн цаг учраас
б.Гар дээрээс ямар ч тохиолдолд юм худалдан авдаггүй авдаггүй болохоор
в.Жинхэнэ фирмийн цаг биш гээд
a - хариулт 1 оноо
б - хариулт 0 оноо
в - хариулт 3 оноо
Хариулт
0-8 оноо авсан бол: Та элдэв ятгалга, толгой эргүүлсэн зөвлөгөөнд автагдах нь амархан юм Энэ нь таны хэрэгцээ шаардлагаас болдог. Мөн орчноосоо дэмжлэг, магтаал хүртэхийг хүсдэг, өөрөө хүсээгүй ч бууж өгдөг байна.
9-16 оноо: Та ятгалгад автдаггүй хүн юм. Та заримдаа хариуцлага хүлээхгүйн тулд бусдад бууж өгсөн дүр үзүүлэн өөрийн таалагдсан зүйлээ хийдэ байна. Үүнээс болж зарим үед хүнд байдалд ордог Юу хүсч байгаагаа сайн мэддэг бол элдэв хорхой хүргэсэн зүйлд уруу татагдахгүй нь лав.
17- гоос дээш оноотой бол: Элдэв ятгалга толгой эргүүлсэн зүйлд огт автдаггүй. Яагаад гэвэл өөртөө юу хэрэгтэйгээ сайн мэддэг, өөртөө хариуцлагатай хандаж, баримталдаг зарчмаасаө буцвал ямар үр дүнд хүргэхийг ухамсарладаг хүн Та хариуцлагатай хүний хувьд жинхэнэ сайн түнш болно.
/Хань/