logo
Шалгуурт тэнцээгүй ч шууд Засаг

Шалгуурт тэнцээгүй ч шууд Засаг

2012/12/13
Сонгуульд ялахын төлөөх алаан арай гэж дуусмагц суудлын төлөөх тулаан ид өрнөж байна. Боловсон хүчнээр тааруу гэгддэг Ардчилсан намынханд энэ удаагийн сонгуульд амжилттай оролцсон ядвал нь хэнийгээ засаг ноёнтон болгох вэ гэсэн “хатуу самар” зажилахад хүргэв бололтой. Тухайлбал, Баянзурх дүүргийн Засаг дарга хууль бус тавигдсан гэнэ. Эрхэм Засаг дарга нар дор хаяж улсад гурван жил ажиллана гэсэн шалгуур бий. Тиймээс шинэ засаг нь тус шалгуурт тэнцээгуй гэнэ. Мөн яг ийм шалгуурын босго даваагүй Засаг ноёнтны нэг нь Баянхонгор аймгийн Ардчилсан намын дарга н.Жаргалсайхан гэх. Тус аймагт Ардчилсан нам сонгуулийн үр дүнгээр олонх болсон боловч мөнөөх боловсон хүчний асуудал нь гайгаа тарьж байгаа аж. н.Жаргалсайханы тухайд наймдугаар ангийн боловсролгүй гэх бор шувуу нисч яваа бөгөөд, түүнийг Женко-гийн Баянхонгор дахь баруун гар гэцгээдэг гэнэ. Тус аймгийн ИТХ хурал зургаа дахь удаагийн анхдугаар хуралдаанаараа Засаг даргынхаа дээрх асуудлыг хөндсөн боловч “Шадгуулдаг газар нь шалгуул” гээд огт тоогоогүй сурагтай. Тус аймгийн МАН-ынхан ч хууль, хяналтын бүхр эрхийг гартаа авчихаад галзуурч байна гээд цөхрөнгөө барсан сурагтай. Одоо тус аймагт Засаг даргын тамгын газрыг тараан бутрааж, дахин эмхлэх их ажил өрнөх гэж байгаа юм. Харин энэхүү халаа сэлгээг хийх хэл ам, хэрүүл тэмцэлтэй ажил буюу Тамгын газрын даргад томилогдох хүн олдохгүй толгойтой үсээ зулгаацгааж байгаа аж.
Б.Бат
www.shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш