Бүхлээр нь шинэчилье гэж хэн хэлсэн бэ. Ардчилсан нам. Нээрээ ч бүхлээр нь шахуу ялах дөхөв. Гэхдээ тэд чамлаж, эсвэл гомдоллох хэмжээний ялалт аваагүй. Тиймээс саяхан ардчилсан хувьсгалын 23 жилийн ойгоо нуруу, сэтгэл тэнэгэр сайхан тэмдэглэсэн. Одоо тэд шинэчлэлээ улс төрийн дээд хэмжээндээ, намынхаа дээд шатанд маш сайн хийхийг ард түмэн харж суугаа. Нэг үгээр бол намынхаа гаргасан амжилтыг бататгахын тулд намынхаа усыг шахаж гаргах ёстой. Гэвч тэд тэгэхийн оронд МАН-ын өмнөх түүхийн жимээр алгуурхан орж байна уу гэх хар олон нийтийн дунд төрөх болсон байна. МАН улсын төсвийн өч төчнөөн хөрөнгөөр “Тусгаар тогтнолын ордон” гээчийг барьж байгуулаад, хэдий хэмжээний хөрөнгө мөнгө төрөөс цохисон талаараа “гэрэл цохиулсан” нь саяхан. Тэгвэл Ардчилсан намынхан төр засгийн эрхийг гартаа авмагцаа л хэдий хэмжээний хөрөнгө мөнгө хувьдаа цохих талаараа бас л “гэрэл цохиулж” амжив. Энэ удаад Ардчилсан намынхан Ардчиллын ордны шинэхэн байрныхаа зураг, дизайныг гаргажээ. Энд шаардагдах хөрөнгө мөнгө мөнөөх Тусгаар тогтнолын ордон гэгчид зориулсантай эн дүйх нь мэдээжийн хэрэг. Энэ байдлаас үүдэн ард түмэн “МАНАН” байгаа цагт монголчууд биш монголчуудын нэрийг барьсан хэдхэн хүн хөлжөөд үлдсэн нь хөлд нь чирэгдээд явах юм байна гэсэн дүгнэлтийг хийх нь холгүй байгаа бололтой. Харин ард иргэдийнхээ энэхүү таамаг харын сэтгэлд Ардчилсан нам хариулт өгч барьцав уу, барцад уу гэдгээ тодорхой болгохгүй бол бас л төрөөс төрөх тэрбумтнуудын нэг хэмээн нэг хэсэг нь ойлгож мэдэх юм.
Б.Бат
www.shuum.mn
Б.Бат
www.shuum.mn