logo
 Хүнээ ялгаварласан хөгжил ургашилсаар

Хүнээ ялгаварласан хөгжил ургашилсаар

2012/12/13
Зунжин Сансарын түнэлд нүхэн гарц барина гэж бужигнуулаад бараг өвөлтэй золгосон доо. Барилгын ажлыг “Хотын зам” ХХК гүйцэтгэсэн. Цаашид ч нүхэн гарцны ашиглагдах үйл явцыг хариуцана. Нүхэн гарцыг байгуулах нийт төсөв 1.3 тэрбум төгрөг Нүхэн гарц нь дөрвөн тал руугаа гарах гарцтай, 6.3 метр өргөн хонгилтой бөгөөд тунелийн урд хэсэг 54.1 метр, зүүн талын буюу богино хэсэг нь 25.6 метр өргөнтэй юм байна. Авто замын явах хэсгийн өргөн 23.7 метр бөгөөд явган хүний зам дагуу үйлчилгээний төв байхаар бодож төлөвлөсөн.Энэ ажлыг хийж гүйцэтгэх гүйцэтгэлийн төсвийг Нийслэлийн автозамын газар олгосон юм билээ. Харамсалтай нь энэхүү Сансарын түнэлийн нүхэн гарц ашиглалтад орсон даруйдаа л араасаа шүүмжлэл дагуулж эхэллээ. Эл нүхэн гарц хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан шатгүй баригджээ. Нэг  үгээр хөгжлийн бэрхшээлтэй зарим иргэдэд энэ нүхэн гарц хаалттай гэсэн үг. Гэтэл энэ ажлыг хийж гүйцэтгэхэд 1,3 тэрбум төгрөг төсөвлөсөн байдаг. Энэ мөнгөнөөс нь нэмэлт шат хийчих илүүдэл гараагүй гэдэгт өнөөдөр иргэд итгэхгүй байгаа юм. Цаашид Нийслэлийн автозамын газар 2014 оноос гүүрэн болон нүхэн гарц хийхээр төлөвлөж дөрвөн тэрбум төгрөгийг шийджээ. Эхний ээлжинд Багшийн дээд, “Улаанбаатар” зочид буудал хооронд, Халдварт өвчин судлалын үндэсний төв ба Хавдар судлалын үндэсний төвийг холбосон гарц барихаар судалгаа явуулж байгаа аж. Тиймээс энэ удаагийн хүнээ ялгавраласан бүтээн байгуулалтаа эргэн нэг харж, хэт нь барьж байгуулахаар төлөвлөсөн ажилдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ бодолцоно гэж найдаж суух үлдлээ.
Б.Бат
www.shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш