logo
Арго ба Ардчилал

Арго ба Ардчилал

2012/12/13
Шинэ он гарахад хэдхэн хоног үлдээд байна. Энэ жил элдвийн л юмтай нэг жилийг үдэх бололтой юм. Экс ерөнхийлөгчийн ял шийтгэл, энэ тэндэхийн аюул гамшиг, бүр сүүлдээ дэлхийн сүйрэл мэтийн хар бараан мэдээлэл, хэрүүл тэмцэл ихтэй нэг оныг үдэх гэж байна. Харин оны сүүлээр овоо хөгжөөнтэй үйл явдлууд өрнөж байгаа нь хар мэдээлэл дунд хулхи нь бууж, сонгуулийн сунгаад сунаж унах шахсан  олны нүдийг сэргээж, нүүрийг нь үрчийлгэх шинжтэй. Хамгийн сүүлийн хөгжилтэй мэдээлэл гэвэл олон хэлээрээ алдартай Арго багштан Англи хэлнийхээ ид шидийг үзүүлж, Ардчилсан нам улсын хэмжээнд олонх болоод буй энэ цаг үед сүлд дууг нь сүржин орчуулав. Тэрээр анх цагаан морин жилийн ардчилсан хувьсгалтай хамт амь орон олонд хүрч байсан “Хонхны дуу”-г Jingle Bells хэмээн төвөггүйхэн орчуулж, Ардчилсан намд тал засах гэсэн бололтой. Шинэ он гарах дөхөж байгаа болохоор ч тэрүү, түүний энэхүү оролдлого олны анхаалыг татаад байгаа гэнэ.
Б.Бат
www.shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш