logo
Цэлмэг өдөр сексдвэл хүүтэй болдог гэнэ

Цэлмэг өдөр сексдвэл хүүтэй болдог гэнэ

2012/12/13
Сүүлийн үед жендэрийн асуудал хурцаар тавигдаж байна. Үүнийг дан ганц хүйстэй холбон тайлбарлах нь өрөөсгөл боловч манай улсын хувьд яах аргагүй хүйсийн тэгш харилцаатай холбон ойлгох шалтгаан байгаа юм. Тухайлбал, хөдөлмөрийн насны буюу эд орон гэрээ төвхнүүлж, үр хүүхдээ төрүүлж өсгөх эрчүүд харийн орныг хөдөлмөрлөх нэрээр зорих болсон, нөгөө талаар төрж байгаа хүүхдүүдийн дийлэнх хувийг эмэгтэй хүүхэд эзэлж байгаа гэсэн судалгаа гардаг. Тиймээс хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс эрэгтэй хүүхэд төрүүлэх нь дан ганц өрх гэрийн ч биш улс орны хувьд чухал сэдэв болж мэдэхээр байна. Тиймээс ямар үед секс хийвэл эрэгтэй хүүхэд олох магадлалтай талаар хэд хэдэн сонирхолтой жишээ байдаг байна. Манай өмнөд хөрш БНХАУ-ын хувьд хүн амын тоогоо барихын тулд нэг хүүхэд гэсэн бодлогыг тууштай барьж ирсэн. Тиймээс ихэнх өрхүүд хүү төрүүлэхийг илүүд үздэг. Тэгвэд Эртний Хятадад толгойгоо хойд зүгт харуулан хэвтэж байгаад хийвэл хүү, өмнө зүгт харуулж байгаад хийвэл охин гарна гэдэг байсан аж. Харин германчууд бороотой үед хийвэл охин,нартай цэлмэг өдөр хийвэл хүү төрдөг гэцгээдэг байна.Тэгвэл орчин үеийн шинжлэх ухаан идэвхтэй ойр ойрхон секс хийвэл хүү төрөх магадлал өндөр болдог бөгөөд харин сексийн давтамж холдох тусам охинтой болох магадлал өндөр байдаг гэсэн судалгааг гаргаад байгаа аж.
Б.Бат
www.shuum.mn





 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш