logo
Хүүхдийн тоо нэмэгдэж байгаа ч сургууль цэцэрлэгийн тоо нэмэргүй байна

Хүүхдийн тоо нэмэгдэж байгаа ч сургууль цэцэрлэгийн тоо нэмэргүй байна

2012/12/13
Монголын хүн амын тоо жилээс жилд нэмэгдэж байна. Тэр дундаа бага, өсвөр насныхны эзлэх хувь нийт хүн амын дундажтай харьцуулахад жин дарах төлөвтэй болжээ. Гэтэл манай улсын сургууль, цэцэрлэгийн тоо туйлын хангалтгүй байгаа нь өнөөгийн төр засгийн зайлшгүй анхаарах зүйлсийн нэг. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж авлигад өгдөг, албан тушаалд зориулдаг, хэрэггүй цэнгэлдэх барьдаг мөнгөөрөө нэг ч гэсэн сургууль, цэцэрлэг барих хэрэгтэй гэсэн утга бүхий уриалгыг нэг бус удаа хэлж байсан. Тэр дагуу  2013 оны улсын төсөвт тус чиглэлд багагүй хөрөнгийг суулгаж өгсөн ч харамсалтай нь хүн амын дундах хэрэгцээгээ бүрэн дүүрэн хангахад дэндүү чамлалттай тоо гарч байгаа аж. Улсын хэмжээнд нийтдээ  342 сургууль, 653 цэцэрлэг, 82 спорт заал, 120 дотуур байр барих шаардлагатай гэнэ. Харамсалтай нь энэ тоо жилээс жилд ахин нэмэгдэх хандлагатай байна. Учир нь аль социализмын үед баригдсан хуучин барилгууд бага насны хүүхдийн сурч, хүжүүжих шаардлага, стандартыг хангахгүй хэмжээнд хүрээд байгаа бол сүүлд танилын гар дагаж, тендэрийн мөрөөр орж баригдсан сургууль, цэцэрлэгүүд нэгээс гурван жилийн дотор тараа таниулж, тааз хананаасаа нураад байгаа юм. Тиймээс ирэх оны улсын төсөвт энэ чиглэлд тусгасан хөрөнгө мөнгийг хэнд өгч, юу бариулах вэ гэдэг ч анхаарах сэдийн нэг болоод байна.

SHUUM.MN
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш