Нийслэл энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр бараг бүхлээрээ “цэнхэртсэн”. Тэрхүү өөрчлөлтийн магнайд УИХ-ын гишүүн асан Э.Бат-Үүл заларч байгаа. Э.Бат-Үүл хотын дарга болонгуутаа л зөвшөөрөлгүй баригдсан гэх барилгуудтай тэмцэл хийж, хураахыг нь хурааж, хуйхлахыг нь хуйлалж буй. Тэгвэл түүний дараагийн тэмцэх ёстой хөндүүр сэдэв нь зөвшөөрөлгүй орсон цаснаас үүдэлтэй хальтиргаа болоод байна. Замын хальтиргаанаас болж зам тээврийн осол аваар, зорчигчид бэртэж гэмтэх явдал жилийн жилд гарч, гаралтын хэмжээ нэмэгдэх төлөвтэй болоод байгаа. Энэ жилийн тухайд цаг агаар өмнөхөөс харьцангуй хүйтэрч, хур тундас элбэг байх тул тэр хэмжээгээрээ хальтиргаа ч цаашид нэмэгдэх нь ойлгомжтой болоод байна. Тиймээс хальтиргаанаас үүдэж хүн гэмтэж, осол гарвал түүний хохирлыг хотын даргаас нэхье гэсэн хүмүүс цөөнгүй байна. Зарим нэг улс төржсөн хэсэг бүлэг “Ж.Батзандан,” Эх хүү хоёр голд урсан сураггүй болоод 40шахам хонож байхад ямар ч арга хэмжээ авахгүй байгаа нь Шадар сайд өөрөө сайн дураараа албан тушаалаасаа огцрох хангалттай үндэслэл” гэж хийрхэж болоод байна. Тэгвэл цас ороод хоёр сар гаруй болчихоод байхад хальтиргаагаа арилгаж чадаагүй хотын дарга огцрох хангалттай үндэслэл” гэж хэлэх ч энүүхэнд байгаа сурагтай.