logo
Өнгөөр чадаагүй ч мөнгөөр...

Өнгөөр чадаагүй ч мөнгөөр...

2012/12/13
Энэ жил дэлхийн нилээд олон улс оронд сонгууль болж байна. Тухайлбал, манай хойд хөрш ОХУ болон АНУ тус бүрийнхээ Ерөнхийлөгчийн сонгуулийг хийсэн. Мөн ялгалгүй манайх ч дотооддоо УИХ-ын болон Орон нутгийн сонгуулиа хийгээд амжсан. Энэ олон сонгууль болгонд үнэ нь өсч, өнгө орж байдаг хүмүүс бол олны танил, нэр нөлөө бүхий эрхмүүд. Тэдний нэг бол яах аргагүй арлын Японыг ард түмэнтэй нь өлмийдөө сөгдүүлсэн их аварга Д.Дагвадорж. УИХ-ын сонгуулиар тэрээр өөрийн төрсөн ах Д.Сумъяабазарын сонгуулийн ажилд идэвхийлэн зүтгэж Сонгинохайрхан дүүрэгт сар гаруй ажилласан нэгэн. Өөрөөр хэлбэл төрсөнийхөө төлөө мөнгөөр биш өнгөөр зүтгэсэн. Тэгвэл арлын Японд сонгуулийн үнэр орж буй энэ цаг дор Асасёрю Дагвадоржийн ханш ид өсч, өнгөө мөнгөөр арилжах ханш нээгдээд буй гэнэ. Японд төдийгүй дэлхийд танигдсан түүний мэргэжлийн сумод гаргасан амжилт эдүгээ японы улс төрчдийн гуйлгын цувааг монгол хүн рүү хандуулах болсон том шалтгаан гэдэг нь эргэлзээгүй юм. Тиймээс Дагваа аваргад өнгөөр дүүгээ гаргаж амжаагүй ч мөнгөөр японы хэн нэгэн улстөрчийг гаргаж ирэх боломж нээгдэж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш