logo
Бага насны хүүхдээ тэвэрч яв

Бага насны хүүхдээ тэвэрч яв

2012/12/13
Сүүлийн жилүүдэд Улаанбаатарын толгойны өвчин утаа болоод байгаа. Үүнтэй холбогдох байгууллага, хотын захиргаа, Засгийн газар гээд амтай болгон дуугарч ажил гэсэн томьёоллоор олон арван төсөл тендрүүд утаатайгаа хамт урин цаг ирэхэд замхарсаар өдийг хүрчихээд байгаа. Өнгөрсөн жилийн зах зээлд нийлүүлсэн гэх утаагүй зуухыг айл өрхүүд тавиад ч утаа байдгаараа байсаар. Гэх хорооллын айл өрхийн зуухны утаанаас гадна автомашины яндангаас ялгарч байгаа хорт утаа ч өнөөдөр анхаарахаас аар замгүй болгож байна. Төр засаг нь утаагаа шийдэлгүй удтал хүлээлгэсээр байтал түмэн олон бидний эрүүл мэнд, үр хойч маань ангалын ирмэгт ч тулж мэдэхээр байгаа юм. Тиймээс өвлийн улиралд  0-4 насны хүүхдийг гадуур авч явахдаа заавал тэвэрч явах хэрэгтэй аж. Учир нь газраас дээш нэг метрт хар тугалга, хүнд элементүүд маш их байдаг байна.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш