Өнөөдөр экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын биеийн байдал эрс мууджээ. Түүнтэй уулзахаар очсон хүмүүс нь ч уулзаж чадаагүй бөгөөд энэ нь түүний бие хүтэй уулзах боломжгүй хэмжээнд муудсантай холбоотой гэдгийг эх сурвалжууд хэлж байна. МАХН-ын даргын биеийн байдал ийн эрс муудсан асуудлыг эмчилгээтэй холбох тал байгаа аж. Тиймээс түүнийг эмчлэх асуудлыг монголд хэрэгжүүлэх боломжгүй гэсэн эмч нарын дүгнэлт гарчээ. Н.Энхбаярын тухайд өмнө нь улс төрийн хэлмэгдүүлэлтийг таслан зогсоох, шударга ёсыг бий болгохын төлөө хуурай өлсгөлөн зарлаж байсан юм.