logo
Монголын алтны магнат эр гурван түрээсийн байранд аажиллаж, татвараа төлж чадахгүй байна

Монголын алтны магнат эр гурван түрээсийн байранд аажиллаж, татвараа төлж чадахгүй байна

2012/12/17
Алтны магнат гэгддэг Ц.Мянганбаяртай гэрлэж, олны хэл амны бай болж байсан энэ охин дунд сургуулийн сурагч байхдаа Монголын сайхан бүсгүй тэмцээнээс Ард түмний мисс хэмээх өргөмжлөлийг хүртэж байлаа. “ Монголын тэргүүн баячуудын Ц.Мянганбаяртай дэр нэгтгэж, хөөрхөн охинтой болсон мисс бүсгүй Сингапурт онгоцны үйлчлэгчийн мэргэжлээр сураад ирсэн ч мэргэжлээрээ ажилласангүй. Нүдний доорхи том мэнгээ авахуулж, бас хамраа өндөрсгөн гоо сайхны мэс засалд орсон мисс бүсгүй эх орондоо ирсэн ч “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяраас тусдаа амьдарч,   бизнес хөөхөөр шийдэж.Тиймдээ ч өөрийн гэх багахан бизнесийг эхлүүлээд байгаа гэнэ. Монголын алтын магнат Ц.Мянганбаярын "Монгол газар" компанийн охин компани гэдгээр нь олон нийт мэдэх "Олон овоот" компани зарагдаж, Үндэсний татварын газарт гурван тэрбум төгрөгийн өртэй байгаа Ц.Мянганбаяр өрөө төлж дийлэхгүй байгаа.

Хамгийн хачирхалтай нь саяхан л Монголын тэргүүн баячуудын нэг гэж нэрлэгдэж байсан Ц.Мянганбаярын “Монгол газар” компанийн нэр дээр лиценз болон vл хөдлөх ямар ч хөрөнгө буртгэлгvй байгаа юм байна. Монголын тэргvvн баячуудын нэг болох Ц.Мянганбаярын компанид оффисийн ширээ, сандал, компьютер, принтерээс өөр битүүмжлэх хөрөнгө байхгvй байгаа тул бодит ажиллагаа явуулах боломж татварынханд байхгvй байгаа юм байна. "Эх vvсгэл" компанийн байранд тvрээсээр байрладаг энэ компанийг татварын өрөө барагдуулахыг шаардахаар "Одоогоор хайгуулын ажиллагаа хийж байгаа гэсэн тайлбар тавьдаг" гэнэ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш