logo
Японы парламентийн доод танхимын сонгууль боллоо

Японы парламентийн доод танхимын сонгууль боллоо

2012/12/17
Өнгөрсөн амралтын өдөр буюу Ням гарагт болж өнгөрсөн японы парламентийн доод танхимын сонгуулийн сонгогчдын ирц тааруу байлаа. Сонгуулийн хэсгүүд нээгдснээс хойш 5 цагын дараа сонгогчдын дөнгөж 14% нь саналаа өгсөн нь гурван жилийн өмнөхтэй харьцуулахад 7,34%-иар бага байна. Япон улсын парламентын доод танхим ерөнхий сайдаа сонгож, улсын төсөв баталдаг тул гол байгууллага юм. Санал асуулгын дүнгээс харахад сөрөг Либерал ардчилсан нам болон эвсэл дотроо ойрын түнш Комэйто намынхан 480 суудлаас 300 орчмы нь авах магадлал өндөр байна. Энэ тохиолдолд тус намын удирдагч Синдзо Абэ шинэ ерөнхий сайд болох юм. Сонгуулийн өмнөх тэмцэлд 12 намаас1500 орчим нэр дэвшигчид оролцсон байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш