Бүх насаараа хоригдох ял эдлэж байгаа Египет улсын ерөнхийлөгч асан Хосни Мубарак каирын шоронгийн усанд ордог газрын шалан дээр халтирч унан толгойгоо гэмтээжээ. Египетийн ОНХМХ-үүдийн мэдээллээс иш татан Фран Пресс агентлаг ингэж мэдээлсэн байна. 84 настай Мубаракын биеийн байдлын тухай мэдээлээгүй байна. Мубарак нь Египет улсыг гучин жилийн турш удирдсан бөгөөд 2011 оны 2-р сард болсон 18 өдрийн ард түмний эсэргүүүцлийн жагсаалаас болж огцорсон юм. 2011 оны энхийн жагсаалыг тараахын тулд аюулгүй байдлын хүчнийхэнд байлдааны сум хэрэглэхийг зөвшөөрсний төлөө Каир хотын Эрүүгийн шүүх ерөнхийлөгч асанд 2012 оны 6-р сард бүх насаар нь хорих ял оноосон юм.