Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Бүгд Найрамдах Казахстан улсын Элчин сайд Орман Каримович Нурбаевыг нутаг буцах гэж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзаж, Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хувь нэмрээ оруулсанд талархаж байгаагаа илэрхийллээ.
Монгол Казахстаны Засгийн газар хоорондын комисс нь хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхэц өгнө гэж найдаж буйгаа Ерөнхий сайд илэрхийлээд комиссын хуралдааны товыг тохирч, хэрэгжүүлэхийг санал болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.