logo
Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх үйлдэл нэмэгджээ

Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх үйлдэл нэмэгджээ

2012/12/18
Цаг үеийн асуудлаар НЦГ-ын дарга хурандаа Д.Батжаргал мэдээлэл хийлээ. Мэдээлэлд 2012 оны 11-р сарын 29-12-р сарын 13-ныг дуустал иргэдээс нийт 14704 мэдээ мэдээлэл, зөрчлийн талаар өргөдөл гомдол хүлээн авчээ. Сүүлийн өдрүүдэд бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа аж. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх үйлдэл нэмэгдэх боллоо. Энд зохион байгуулалтад орсон хэлбэр бүхий бүлэглэлийн  үйлдэл байна уу. Давтан үйлдэгдэх шинж байгаа юу” гэж НЦГ-ын дарга Д.Батжаргалаас тодрууллаа. 
Цагдаагийн байгууллагыг бүрэлдэхүүний хувьд өргөтгөсөн. Ингэснээр урьд нь цагдаад бүртгэгдэж байгаагүй хүүхдийн гар утас дээрэмдэх зэрэг үйлдлийг жижиг гэж орхилгүй нэгбүрчлэн бүртгэлжүүлдэг болсноор өсөлттэй гарч байна гэж цагдаагийн байгууллага үздэг. Түүнээс биш зохион байгуулалттай дээрмийн гэмт хэргийн тоо болон давтан хэлбэрээр үйлдэгдэж байгаа гэмт хэргийн тоо өсөөгүй гэж  НЦГ-ын дарга нийслэлийн Засаг даргад хариулт өгөв.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш